Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d1%8f%d1%80%d1%83%d1%83-%d0%bd%d0%b0%d0%b9%d1%80%d0%b0%d0%b3-2018
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ОЮУНЛАГ – ЯРУУ НАЙРАГ 2018

     “Оюунлаг- Яруу найргийн наадам” 05 сарын 17-23-ны ѳдрүүдэд  амжилттай болж өндөрлөлөө.  “Оюунлаг” сургуулийн найрагч сурагчид үгийн ур, ухааны цэцээ уралдуулан, найргийн хураар нэгэн өдрийг цэнгүүлж чадлаа. Яруу найргийн наадам гурван шаттай явагдсан бөгөөд нэгийн даваанд III-XII ангийн бүх сурагчид шүлэг бичиж, ангиасаа шалгарсан сурагчид хоёрын даваанд оролцлоо.

     Хоёрын даваа II – V ангийн 27 найрагч

                             VI – VIII ангийн  найрагч 38

                             IX- XII ангийн  26 найрагч, нийт 91 найрагч оролцож, “Оюунлаг найраг” –ийн тайзнаа зохиосон шүлгүүдээ уншиж, үзэгч, сонсогчдын сонорыг мялаалаа.

     Гурвын даваанд хоёрын даваанаас шалгарсан дунд ангийн 9 сурагчид “Намар”, ахлах ангийн  8 найрагч сурагч “Ухаарал” сэдвээр 5 хормын шүлэг зохион, шилдгүүдээ тодрууллаа.

Үүнд:

  • Бага ангийн ангилалд:

Шилдгийн шилдэг “Оюунлаг найраг” Болор цомын эзэн – 5а ангийн сурагч О.Ному-Луун

Дэд байр – 5а ангийн сурагч А.Амирлан

Гутгаар байр – 4б ангийн сурагч Т.Эгшиглэн

“Ирээдүйтэй найрагч” тусгай байр – 4б ангийн сурагч Ц.Мѳрбат нар тус тус шалгарав.

  • Дунд ангийн ангилалд:

Тэргүүн байр – 8а ангийн сурагч Б.Хашбилэг

Дэд байр – 8б ангийн сурагч Б.Одонгоо

Гутгаар байр- 6б ангийн сурагч Д.Номингэрэл

“Ирээдүйтэй найрагч” тусгай байр- 6а ангийн сурагч Э.Анурмѳрѳн нар тус тус шалгарав.

  • Ахлах ангийн ангилалд:

Дунд, ахлах ангийн шилдгийн шилдэг найрагч “Оюунлаг найраг” Болор цомын эзэн- 11а ангийн сурагч Х.Маргад-Эрдэнэ

Дэд байр – 11а ангийн сурагч Амгаланбаяр

Гутгаар байр – 9б ангийн сурагч Б.Баттогтох

“Ирээдүйтэй найрагч” тусгай байр – 9в ангийн сурагч М.Ивээл нар тус тус шалгарлаа.

 

Сурагчид маань өөрсдийн сэтгэлийн дотоод ертөнц, гоо сайхны мэдрэмжээ үгээр хөглөн, шүлэг урлаж, үе тэнгийнхнийхээ сонорыг мялаалаа.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.