Scroll Top
%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%bb%d0%b8-%d1%85%d1%8d%d0%bb%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

МАНАЙ СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

МАНАЙ СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ 

Энэхүү 2013-2014 оны хичээлийн жилд англи хэлний хот дүүргийн олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцлоо. Мөн сургуулийн хэмжээнд “Англи хэлний орчин” аян явагдаж сургуулийн аварга шалгаруулах олимдиад гэх мэт маш олон уралдаан тэмцээнд зохиогдсон амжилт дүүрэн жил болж өнгөрлөө. 

Мөн энэ хичээлийн жилд англи хэлний гадаад багш нарыг урилгаар авчран бага ангийн ярианы хичээл оруулж амжилттай дуусаж байна.

Отгонтэнгэр Их сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадад

манай 11-р ангийн сурагчдын баг ТЭРГҮҮН байр эзэллээ. 

Энэ хичээлийн жилд Отгонтэнгэр их сургуулиас Баянзүрх дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд Англи хэлний олимпиадыг зохион байгууллаа.

Англи хэлний олимпиадыг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатны шалгаруулалт энэ сарын 1-нд Отгонтэнгэр их сургуулийн хичээлийн 3-р байранд зохион байгуулагдсан. 1-р шатны тэмцээнээс шалгарсан 15 сурагч 2-р шатны тэмцээн буюу уран илтгэлийн тэмцээнд оролцсон юм. 

3 сарын 7-ны өдөр олимпиадын 2-р шат болох “Миний бахархал” сэдэвт уран илтгэлийн тэмцээнд олимпиадын 1-р шатнаас шалгарсан 16 сурагч  ур чадвар авьяас билгээ уралдуулсан олимпиад боллоо.

I ШАТ: 

11а ангийн сурагч Хадхүү овогтой Хангал – II байр 

11а ангийн сурагч Чинбаяр овогтой Мандуул – III байр 

11а ангийн сурагч Болдбаатар овогтой Биндэръяа

11б ангийн сурагч  Батаа овогтой Батгэрэл – 19-р байр 

11б ангийн сурагч Рэнцэн овогтой Оюударь – 21-р байр тус тус амжилт үзүүллээ.

Энэ амжилтаараа багаараа I БАЙР эзэллээ.

II ШАТ:

Ч.Мандуул, Б.Биндэръяа, Х.Хангал нар шилдэг 15 – т шалгарч оролцсоноос:

11а ангийн сурагч Чинбаяр овогтой Мандуул  –  III БАЙР ХҮРЭЛ МЕДАЛЬ

11а  ангийн сурагч Болдбаатар овогтой Биндэръяа  – IV БАЙР, ТУСГАЙ БАЙР ӨРГӨМЖЛӨЛ хүртсэн сурагчид маань Отгонтэнгэр их сургуульд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардан авлаа.

Мөн 11а ангийн сурагч Хадхүү овогтой Хангал нь ивээн тэтгэгчийн гарын бэлгээр шагнууллаа.

 БЗД-ийн АНГЛИ ХЭЛНИЙ  олимпиадаас:

 

Дүүргийн хэмжээнд нийт 11-р ангийн 196 сурагч оролцсоноос: /50 оноо/

Б.Биндэрьяа – 2-р байр – Мөнгөн медаль – /49 оноо/

Ч.Мандуул   –  Шагналт байр   –  /44 оноо/

Х.Хангал      –  Шагналт байр  –  /43 оноо/

Дүүргийн хэмжээнд нийт 188 сурагч оролцсоноос манай сурагчид : /62 оноо/

Б.Дөлгөөн – Шагналт байр – /56 оноо/

Н.Эрдэмсүрэн – 10-р байр 

Э.Буяннэмэх   – 14-р байр 

Ж.Шинэхүчит – 19-р байр 

Н.Эрхэс – 21-р байр тус тус эзэллээ.

Хотын олмпиадад оролцох эрхтэй сурагчид: 

11-р ангийн Б.Биндэрьяа , Ч.Мандуул, 9-р ангиас Б.Дөлгөөн 

Дүүргийн хэмжээнд 9-р анги багаараа 3-р байр 

                                        11-р анги багаараа – 4-р байр тус тус амжилт үзүүлээ. 

“Зуун билэг” дунд сургууль, Монголын сурагчдын холбооноос жил бүр ЕБС-ийн дунд  уламжлал болгон зохион байгуулагддаг АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД 2013.11.06-08 -ны өдрүүдэд явагдаж, нийт 400 гаруй сурагчид гадаад хэлний мэдлэг чадвараа сорин уралдсанаас манай сургуулийн:

4-р анги: 

4б ангийн сурагч Б.Энхбилэг – хүрэл медаль 

                           / Англи хэлний багш – Дулмаа /

5-р анги: 

5в ангийн сурагч Ананда – алтан медаль 

             5в ангийн сурагч Жаргал – алтан медаль 

                         / Англи хэлний багш – Орхонжаргал/

5б ангийн сурагч Ганчимэг – мөнгөн медаль 

5б ангийн сурагч Сэргэлэн – хүрэл медаль

                    / Англи хэлний багш – Насанхүү/

5в ангийн сурагч Хулан – хүрэл медаль 

7-р анги: 

7а ангийн сурагч Түвшинсанаа – хүрэл медаль

                                / Англи хэлний багш – Саруул/ 

8-р анги: 

8в ангийн сурагч Гэрэлсүрэн – алтан медаль 

             8а ангийн сурагч Д.Энхсайхан – мөнгөн медаль 

8а ангийн сурагч Э.Энхжин – хүрэл медаль 

8а ангийн сурагч Т.Халиун – хүрэл медаль 

8в ангийн сурагч Одонтуяа – хүрэл медаль 

      / 8а,8в ангийн Англи хэлний багш – Ариунзаяа / 

8б ангийн сурагч Мандуул – хүрэл медаль 

                        / Англи хэлний багш – Орхонжаргал / 

Монгол-Туркийн хамтарсан сургуулиудын ерөнхий захирал асан Адем Татлыгийн нэрэмжит Англи хэлний олимпиадад манай сурагчид: 

  • С.Гэрэлсүрэн /8-р анги / – АЛТАН медаль 
  • Г.Энхболд  /8-р анги / – ХҮРЭЛ медаль

    Англи хэл сурах нь мөрөөдлөө бодит амьдрал болгох гарц болжээ.  Англи хэл нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, өндөр зэрэглэлийн боловсрол эзэмших түлхүүр болсон билээ.  Иймд өнөөдөр бидний өмнө англи хэлний заах арга зүйг боловсронгүй болгож илүү үр дүнтэй суралцах арга хайх цаг иржээ.

          Дэлхий ертөнцийг өөрчлөх нь нэг суралцагчаар эхэлнэ хэмээн бид итгэдэг, тиймээс бид хувь хүнд тохирох, суралцагч бүрт нийцэх технологийг хөгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэхүү хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж байна. 

    Дэлхийн боловсрол хөгжсөн улс орнуудад өргөн тархсан интернэтийн орчноор дамжуулан өндөр төвшинд сургадаг Burton English хөтөлбөр нь шилдэг сургалтын технологи юм. Энэхүү сургалтын технологийг Оюунлаг дунд сургуулийн сурагчид суралцах боломжийг судлан үзэх үүднээс өнөөдөр англи хэлний багш Г.Ганжаргал багштай 4а ангийнхан өөрийн сургуульдаа хэрэгжүүлж эхэллээ. 

         Энэхүү аргачлал нь 150 жилийн тэртээ Ричард Францис Буртоны ашиглаж байсан зарчмууд дээр тулгуурладаг. Зарчмууд нь энгийн, тодорхой, үр өгөөжтэй. Burton English эдгээр зарчмуудыг цэгцтэй зохион байгуулсан үндсэн хэлзүй, орчин үеийн үг цээжлэх хэрэгслүүд болон бодит амьдралын хэлний материалуудыг багтаасан өнөө үеийн технологийн хөтөлбөртэй нэгтгэсэн. Burton English аргачлал нь Англи хэлний тэг түвшний мэдлэгээс үндэслэлтэй ур чадварт хүргэх түвшинд заахаар зохион байгуулагдсан. Энэ систем нь  Нялх, Хөлд орж буй болон Бага насны хүүхэд гэсэн эхний гурван түвшингээс таны хүүхэд зүй зохистой дэс дараалал бүхий  үндсэн хэлзүйг  тэдэнд тохирсон илүү сонирхолтой аргаар англи хэлний мэдлэгийг олж авах болно.

Сэтгэгдэл үлдээх