Scroll Top
10-%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%be%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d1%8f%d1%80%d1%8b%d0%bd-%d1%85%d1%83%d1%80%d0%b0%d0%bb
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

10 жилийн ойн баярын хурал

10 жилийн ойн баярын хурал боллоо.

2010 оны 10 сарын 10-нд Оюунлаг дунд сургууль үүсгэн байгуулагдаж тулгын чулуугаа тулж, эрдэм номын өргөө гэрийнхээ үүдийг нэсний 10 жилийн ойн баярын хурал боллоо.
Хуралд:
– БСШУЯ –ны төрийн нарийн бичгийн дарга Мишигжав
– МУ-ын Төрийн Албаны Зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам
– ТүлшЭХЯ-ны хэлтсийн дарга Т.Цэрэнпүрэв
– Мэдээлэл ХХГ-ын дэд дарга Мэнд-Очир
– Хотын БГ, Дүүргийн БХ-ын дарга мэргэжилтэн нарын зэрэг 100 орчим зочид 400 гаруй эцэг эхчүүд оролцлоо.
Нээлтийг тус сургуулийн үүсгэн байгуулагч Д.Батсайхан нээж үг хэлж ирсэн зочид төлөөлөгчид нийт оролцогсдод баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.
Тус сургуулийн химийн багш Р.Дэлгэрбат Засгийн газрын шагнал БТА цол тэмдгээр
Багш Ж.Болормаа,Б.Ариунзул нар БСШУЯ –ны Хүндэт Жуух бичгээр шагнагдав.

Сургуулийн захиргааны зүгээс олон жил тогтвортой ажилласан багш Ганжаргалд Nootbook, LCD зурагт, багш Улаанхүүд LCD зурагт, багш М.Болормаа, Б.Ариунзул нарт систем хөгжим, багш Норовсүрэн, Ундармаа нарт тоос сорогч, бүх багш ажиллагсдадаа алд цэнхэр хадаг мөнгөн аягаар сэтгэлийн мялаалга өргөв.
Оюунлаг сургуулийн 10 жилийн ойд зориулж БСШУЯ –наас “Цахим номын сан”, Төрийн Албаны Зөвлөл, Хотын Дүүргийн Боловсролын газрын мэндчилгээнүүд.
Дундговь аймгийн нутгийн зөвлөлөөс Оюунлаг сургуульд “Оюун ухааныг дээдлэгч хүндэт өргөмжлөл” , Ж.Наранцацралт сангаас 10,000000 төгрөгийн хөрөнгө оруулалт, Дундговь Дэлгэрцогт сумын нутгийн зөвлөлөөс “Canon” зэрэг олон түмний хүндлэл хүлээсэн асар их баяр талархал мэндчилгээ шилээ дарсан их хандив, бэлгийн хур бууж байлаа.

Сэтгэгдэл үлдээх