Ахлах ангийн сурагчдад зориулагдсан “Оритар” илтгэх урлагийн клуб байгуулагдлаа.

Ахлах ангийн сурагчдад зориулагдсан “Оритар” илтгэх урлагийн клуб байгуулагдлаа.

“Оритар” клубийн нээлтийн үйл ажиллагаанд Лектор Чилаа “Аз жаргалтай амьдрлын түлхүүр таны гарт” сэдэвт лекцийг толилуулах тул багш, сурагчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Оритар клубын зорилго нь сурагчдын илтгэх, мэтгэлцэх, хичээл сургалтаар олж авсан мэдлэгээ бусдад ойлгомжтойгоор  тайлбарлан хүргэх, ярьсан зүйлийнхээ баталгаа, нотолгоо, үндэслгээг гаргах, мэдээлэлтэй ажиллах чадварыг нь хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Хүүхдүүд та бүхэнд өөрийгөө хөгжүүлэх энэ сайхан боломжийг ашиглахыг зөвлөж байна. Та бүхэнд амжилт хүсье.

Хэзээ, хаана: 2016.02.25 нд 16 цагт – MUSIC Урлаг танхим

Өөртөө итгэх итгэл нь сэтгэлийн галаа бадраана.

“ОРИТАР” клубийн үйл ажиллагаа эхэллээ

Оюунлаг бүрэн дунд сургуулийн Оритар клубийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Лектор Чилаа Илтгэх урлаг бол мянга мянган хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг эзэмдсэн үгийн, харилцааны их эрчим хүч юм. Илтгэх урлаг үгнээс үг, санаанаас санаа, ярианаас яриа төрүүлдэг ухаарал дамжуулдаг ухаан. Илтгэх чадвар хүнийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгож, өөрөө өөрийгөө таньж мэдэн бусдад үзэл бодлоо нээхэд тусалдаг. Илтгэх урлаг бол өөрийгөө төдийгүй бусдын үйл хөдлөлийг таньж мэдэх мэргэн чадварт суралцуулдаг. Хаана ч, хэзээ ч өөрийн үнэнч хамт олонтой, бусдын хайр хүндлэлийг хүлээсэн, манлайлагч нэгэн болохыг хүсвэл энэ урлагт зайлшгүй суралцах хэрэгтэй.

“Оритар” клубийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон сурагчдын сэтгэгдэл:

Илтгэх урлаг,мэтгэлцээнээр хичээллэснээр өөртөө итгэх итгэлийг олж авна. Өөртөө итгэх итгэл нь сэтгэлийн галыг бадраадаг учир хүнд хүсэж мөрөөдөх, аливаа зүйл рүү тэмүүлж урам зоригтойгоор амьдрах тэр л боломж бололцоо бий болно гэдгийг тунгааж авлаа. Хэзээ ч шантралгүй шаргуу хөдөлмөрлөвөл амжилтад хүрнэ. Ажилтанд хүрэх нь тийм ч амар зүйл биш. Олон саад бэрхшээл, шалгуурыг даван туулсан цагт энэ нь бодит биеллээ олно. Ажилтанд хүрэх нэг боломж бол илтгэх чадварыг эзэмших явдал юм байна. Өөрийн үзэл бодол, санал шүүмжээ хүнд зөвөөр ойлгуулж чаддаг хүн үргэлж манлайлагч тэргүүлэгч нэгэн байдаг нь туйлын үнэн билээ. Иймээс үгийг өөрийн зэвсэг болгосноор аливаа зүйлийн голыг нь олж хэлж чаддаг чадвартай болох бөгөөд хаана ч, хэзээ ч хэний ч доор орохгүй үргэлж манлайлж явах болно гэдэгт итгэл дүүрэн байна. Илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэж өөрийн мөрөөдсөн амьдралдаа заавал хүрэх болно.

ҮГИЙН УРАН, ХУРЦ УХААН ХАЙРЛАСАН ИЛТГЭХ УРЛАГ МЭТГЭЛЦЭЭНИЙ ОРИТАР КЛУБИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ЗӨВЛӨЛ ГИШҮҮДЭД БАЯРЛАЛАА

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.