Scroll Top
%d0%b0%d0%bd%d0%b3%d0%bb%d0%b8-%d1%85%d1%8d%d0%bb%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d1%82%d1%8b%d0%bd-%d1%87%d0%b0%d0%bd%d0%b0%d1%80%d1%8b%d0%bd-%d2%af%d0%bd%d1%8d%d0%bb%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЧАНАРЫН ҮНЭЛЭМЖ АХИСААР БАЙНА

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЧАНАРЫН
ҮНЭЛЭМЖ АХИСААР БАЙНА

Англи хэлний тэнхимийн эрхлэгч Даваасүрэн, багш Дэчинжид, Баасандорж, Оюутцэцэн, Орхонжаргал, Цолмон, ярианы дадлагажуулах багш Ramos, Harper, Westower, Heally, Gardner, TOEFL-ын багш  Henry, Reading багш Judith нарын хамтын хичээл зүтгэл нэгдсэн бодлогын үр дүнд англи хэлний сургалтад чанарын ахиц дэвшил гаргасаар байна. Тухайлбал:

1. Олон улсын “LIONS  YOUTH CAMP & YOUTH EXCHANGE PROGRAM”-ын хүрээнд Улаанбаатар хотын ЕБС-иудын ахлах ангийн сурагчдаас Оюунлаг сургуулийн 10б ангийн сурагч С.Гэрэлсүрэн тэргүүн байр 10а ангийн сурагч Э.Энхжин 2-р байрыг эзэлж “Дэлхийн үе тэнгийнхэн – 2016” АНУ, Канадад болох зуны сургалтын хөтөлбөрт хамрагдах тэтгэлэг.

2. Оюунлаг сургуулийн 6-р анги, 7-р ангийн тус бүр 6 хүүхдийн бүрэлдэхүүнтэй багийнхан Улаанбаатар хотын шалгаруулалтад тэнцэж англи хэлний Шилдэг 8 баг 3-р сард явагдах Теле нэвтрүүлэгт оролцох эрхээ авлаа.

3. 12-р ангийн сурагч Б.Мандуул TOEFL-ын шалгалт өгч АНУ-ын их сургуульд суралцах эрхээ гардан авлаа. Тэрээр өгсөн шалгалтынхаа оноогоор маш өндөр амжилтыг үзүүлэв.

4.   Энэ хичээлийн жилд зохиогдсон англи хэлний олимпиадуудаас манай сурагчид Алтан медаль-7, мөнгөн медаль-6, хүрэл медаль 9-ийг хүртэв. Зуун билэг сургуулийн олимпиадад багийн амжилтаараа тэргүүлж аваргын цом хүртэв.

 

ОЛСОН АМЖИЛТАА УЛАМ БАТАТГАН СУРГАЛТЫН ХҮРТЭЭМЖИЙГ ХҮҮХЭД БҮРТ,
ХҮҮХЭД БҮРТ ЧАДВАР АХИЖ БАЙХААР СУРГАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛБАЛ
БИДНИЙ АМЖИЛТ УЛАМ АХИХ БОЛНО.

ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

Сэтгэгдэл үлдээх