“Эелдэг зөв харилцаа-2013” аян эхэллээ.

Жил бүр уламжлал болон явагддаг “ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА – 2013” аян эхэлж байна. Энэ аянаар сургуульдаа эелдэг нөхөрсөг харилцаа бүрдсэн таатай орчинг бүрдүүлж,  мэндлэх, хүндлэх, талархах ёс, эелдэг зөв харилцаанд суралцаж өөрийн имиджээ болгоцгооё. 

ХҮҮХДҮҮД ЭЭ:

Та нар найз нөхөд болон эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг сайхнаар талархаж сураарай.

Нүдэнд нь оч гялалзаж

Нүүрэнд нь хайр гэрэлтэж

Сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларх.

Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд

Цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй.

Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд

Аав ээжээ хэзээ ч гомдоохгүй.

Талархал бол хүний соёл боловсрол хүмүүжлийн хэмжүүр болдог.

Талархлын үгийг ёс төдий хэлэх хэрэггүй чин сэтгэлээсээ хэл.

Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран саран хамт ороод ирсэн адил гийгүүлж магнайг тэнгийлгэж үрчлээг толийлгох мэт болно.

Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын  үгсийг алтан гургалдай шиг аялгуулан аялгуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

Тиймээс сурагчид та бүхэн энэхүү аяндаа идэвхтэй оролцоорой.

ЭНЭ АЯНЫ ХҮРЭЭНД ДАРААХ НОМИНАЦУУДЫГ ШАЛГАРУУЛНА: 

  1. “ЭЕЛДЭГ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН” 
  2. “ЭЕЛДЭГ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭГЧ СУРАГЧ”
  3. “НӨХӨРСӨГ ХАРИЛЦААГ ДЭЭДЛЭГЧ СУРАГЧ”
  4. “НАЙРСАГ ХАРИЛЦААГ ХҮНДЭТГЭГЧ СУРАГЧ”

НИЙТ СУРАГЧДАД АА АМЖИЛТ ХҮСЬЕ. 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.