Математикийн 10 хоногийн ажлын тайлан

Бүх шинжлэх ухааны хаан хэмээн өргөмжлөгдсөн  математикийн  шинжлэх ухааныг    суралцагчдад  хичээлээр эзэмшүүлэхээс гадна сонгон суралцах дугуйлангийн хэлбэрээр ихэвчлэн авьяас сонирхолтой сурагчдын хэмжээнд зохион байгуулагддаг билээ.Суралцагчид аливаа  мэдлэг чадварыг амжилттай эзэмших нь  тэдэнд сонирхлыг төрүүлэхээс эхэлдэг. Иймд манай тэнхим энэхүү ажлыг суралцагчдын математикт хандах сонирхол,хандлагыг нэмэгдүүлэх, математик сэтгэлгээний гоо зүйг хэгжүүлэх зорилгоор “Математикийн баяр” нэртэйгээр зохион явууллаа. Ажлуудаа  анги бүрийн  сурагчдын нас сэтгэхүйн онцлог, стандарт мэдлэгтэй уялдуулан олон хэлбэрээр төлөвлөн зохиов. Ж ; 1-р ангийн сурагчдын дунд оюун ухаан хөгжүүлэх тоглоомын уралдаан, 2-р ангийнхны дунд өртөөчилсөн бодолтын тэмцээн, 7-р ангийнхны дунд бутархайн хэрэглээ, үйлдлээр түргэн бодолтын тэмцээн гэх мэт.

Математикийн 10 хоногийн ажлын хамгийн сонирхолтой ажил нь “Завсарлагааны зугаатай мөч” сэтгэхүйн бодлогын уралдаан байлаа. Сурагчид энэ уралдаанд оролцсоноор  зөвхөн сэтгэх чадвараа хөгжүүлэх төдийгүй бие биенээсээ харилцан суралцахад алхам хийв. Энэ уралдаанд Ариунзул багштай 5в ангийн хамт олон 180 бодолт хийж тэргүүлэв. Мөн хошин бодлогын тайлал,сонирхолтой бодолтуудыг мэдээллийн хэрэгсэл ашиглан сурталчилсан нь сурагчид төдийгүй багш, эцэг эхийн сонирхолыг татсан ажил боллоо.

Ажлын нөгөө тал нь сургуулийнхаа нийт суралцагчдын мэдлэг чадварын түвшинд үнэлгээ өгөх олимпиад байв. ”Математик” сонины нэрэмжит стандартын олимпиадыг зохиолоо.

Бага ангийн багш нарын чадварын түвшинг үнэлэв. Тэдний дунд уран сэтгэлгээтэй, олон аргаар цэгцтэй боддог Мөнх-Эрдэнэ, Ширчинмаа, Цэвэлмаа, Ганжаргал нарын олон  багш байна.

Ажлыг идэвх санаачлагатай зохион байгуулалттай явуулсан байгалийн ухааны тэнхимийн  багш нартаа баярлалаа.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.