Scroll Top
easter-cup-moabit-2019-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd%d1%8d%d1%8d%d1%81-%d1%85%d2%af%d1%80%d1%8d%d0%bb-%d0%bc%d0%b5%d0%b4%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Easter Cup Moabit-2019 олон улсын тэмцээнээс Хүрэл медаль хүртлээ

Easter Cup Moabit-2019 олон улсын тэмцээнээс Хүрэл медаль хүртлээ

2019.04.18-2019.04.25-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо болсон “Easter Cup Moabit 2019” олон улсын тэмцээнд МУ-ын U15 насны шигшээ баг хүрэл медалийн төлөө Германы багийг хожиж хүрэл медалийн эзэд боллоо.
Уг тэмцээнд улсын U15 насны шигшээ багийн тамирчин, манай сургуулийн 10а ангийн сурагч Батбаяр овогтой Тэмүүжин сагсан бөмбөгийн техник, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан, нэг баг болон нэгдэн нягтарч гайхам сайхан тоглолтыг үзүүлж, улс болон сургуулийнхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж, бид бүхнээ баярлууллаа. Мөн
U13 нас 4-р байр
U14 нас 6-р байр
U16 нас 5-р байранд тус тус орлоо.
Энэхүү тэмцээн жил ирэх бүр өргөжин тэлж байна. Энэ жил U11-U22 буюу өсвөр минигийн 12 насны ангилал үүн дээр ахмад насанд хүрэгчдийн ангилалд 35 орны 1700 гаруй тамирчид ирж өрсөлдлөө.
Манай улсын багуудын тоглолтыг үзээд Польшийн баг хамтарсан бэлтгэл хийх хүсэлт тавьсан бол ХБНГУ-ын Хамбург хотноо болох тэмцээнд оролцохыг мөн урьлаа.
Одоо өсвөрийн тамирчдыг маань ирэх 6-р сард Австри Улсын Клангенфурт хотноо болох United World Games хүлээж байна.
Амжилт гаргасан Б.Тэмүүжиндээ болон Монгол Улсын Сагсан Бөмбөгийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч багш нарт халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх