МАНАЙ СУРГУУЛИЙН БЯЦХАН ЗУРААЧИД БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ
Монгол улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулиас санаачлан “АМГАЛАН ОРЧЛОН – 2019” гар зургийн улсын уралдааныг дөрөв дэх жилдээ 4 – 9 нас, 10 – 13 нас, 14 – 16 нас, ЕБС -ийн 12-р ангийн сурагчид гэсэн ангиллаар зохион байгуулагдаж, 400 гаруй сурагчид эрдэм ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн
6-9 насны ангилалд :
4в ангийн сурагч О.Пүрэвдорж “ДЭД БАЙР”,
1г ангийн сурагч Н.Амин-Эрдэнэ “ГУТГААР БАЙР”,
10-13 насны ангилалд:
5б ангийн сурагч Б.Маргад “ТУСГАЙ БАЙР”,
5в ангийн сурагч Булганхүүгийн Амархүү “ТУСГАЙ БАЙР” эзэлсэн бахдам амжилтыг гаргалаа.
Мөн нийслэлийн “ХҮРЭЭ ТУЛГА” сургуулиас жил бүр уламжлал болон зохиогддог “Хүүхдийн уран зураг”-ийн уралдаанд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 53 сургулийн 480 гаруй сурагчид оролцсоноос манай сургуулийн бяцхан зураачид медалийн эзэд болж, нийт дүнгээр багаараа “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ.
3а ангийн сурагч Сүхбаатар овогтой Саруулбилэгт: “ДЭД БАЙР”, мөнгөн медаль
7а ангийн сурагч Батболд Есүй: “ДЭД БАЙР”, мөнгөн медаль
9а ангийн сурагч Боргио Будсүрэн: “ДЭД БАЙР” мөнгөн медаль
1г ангийн сурагч Хойлогдорж овогтой Сэцэн-Агь: “ГУТГААР БАЙР”, хүрэл медаль
2г ангийн сурагч Өсөхбаяр овогтой Энхлэн: “ГУТГААР БАЙР”, хүрэл медаль
2г ангийн сурагч Гандэлэг овогтой Ариунтуул: “ГУТГААР БАЙР”, хүрэл медаль
3б ангийн сурагч н.Одсайхан: “ГУТГААР БАЙР”, хүрэл медаль
3в ангийн сурагч Насанжаргал Содсэцэн: “ГУТГААР БАЙР”, хүрэл медаль тус тус хүртэж амжилт гаргажээ. Оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргаж бид бүхнээ баярлуулдаг та нараараа үргэлж бахархдаг шүү.
Амжилттай оролцсон авьяаслаг сурагчдадаа болон зургийн багш Б.Сандуйдаа халуун баяр хүргэж, өрнүүн их амжилт хүсье.