Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 04 сарын 7, 8-ны өдрүүдэд Амгалан цогцолбор сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд дүүргийн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 26 сургуулийн нийт 560 орчим сурагч 6-8 нас,9-10нас,11-12нас, 13-14 нас, 15-16 нас,17-18 нас гэсэн 6 үндсэн ангиллаар явагдаж Оюунлаг сургуулийн баг тамирчид маань оюун ухаанаа уралдуулж багаараа “Тэргүүн байр”-ыг эзэлж “Баянзүрх дүүргийн Шатрын аварга баг”-ийн өргөмжлөл цом, алтан медалын эздээр сүүлийн 2 жил дараалан аваргаллаа.
Шатрын спортын дэд мастер Я.Сүхболд ,шатрын спортын дэд мастер Б.Жавхлан ахлагчтай Оюунлагийн шатрын шигшээ багийн тамирчдадаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.
Багийн амжилтыг толилуулахад: С.Ган-Эрдэнэ алтан медаль
Ч.Чингүүн алтан медаль
Ч.Чинтүшиг алтан медаль
Мөнхжаргал мөнгөн медаль
Энхжин мөнгөн медаль
Э.Гүнбилэг мөнгөн медаль
Т.Халиун хүрэл медаль
Н.Хаш-Эрдэнэ хүрэл медаль шагналт байрыг 3 сурагч хүртэж багийнхаа тоглолтонд гол түлхэц болжээ.
Сургуулиудын авсан оноо багийн дүнгээр:
Оюунлаг сургууль 26 оноогоор 1-р байр
84-р сургууль 18 оноогоор 2-р байр
33-р сургууль 11 оноогоор 3-р байр
48-р сургууль 6 оноогоор 4-р байр
Шинэ Монгол сургууль 4 оноогоор 5-р байрыг тус тус эзэлжээ.
Их нүүдэл тэмцээний шагналт байрын эзэд,Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээний 2015 оны мөнгөн медальт,2017 оны алтан медальт,Улаанбаатар хотын хувийн дунд сургуулиудын 2017 ба 2018 оны аваргын алтан медальт Оюунлаг сургуулийнхаа шигшээ багийн тамирчид та бүхэндээ халуун баяр хүргэе.
“ОЮУНЛАГ”-ийн хүүхэд бүр яагаад шатар сурах хэрэгтэй гэж….
ШАТАР ГЭДЭГ БОЛ ШИЙДЭМГИЙ ЗАН ЧАНАР,ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ ,СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ ,ОЮУН УХААНЫ ЗАДАРГАА,ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ,ОЛОН ТАЛТ ШИЙДВЭР ГАРГАХ ЗЭРЭГ ҮНДСЭН АРГА БАРИЛ ЭЗЭМШИХ ҮНДСЭН ГҮҮР БИЛЭЭ.ИРЭЭДҮЙН МЭРГЭЖИЛ БҮХЭН ЭНЭ ЧАДВАРЫГ ШААРДАНА.НӨГӨӨ ТАЛААС ЭНЭ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ЧИГ ХАНДЛАГА ХҮҮХДЭД ӨГӨХ МЭРГЭЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ,ИНЖЕНЕР ТООЦООЛЛЫН МЭРГЭЖИЛТНИЙ СУУРЬ МЭДЛЭГ ЧАДВАРЫН ГАРЦТАЙ ГЭЖ БИД ОЙЛГОДОГ.
Шатар тоглоно гэдэг тухайн хүүхдийн бодол санаагаа төвлөрүүлж хийж буй зүйлийнхээ мөн чанарыг ухаж мэдэх, алдаа онооны утга учрыг тайлах ,асуудалд хандахдаа урьчдчилан бодож байж шийдэхийг эрмэлздэг хүн болгон хүмүүжихэд голлох нөлөөг үзүүлдэг.
Энэ нь ч аргагүй юм хүүхдүүдийг зориудаар бодуулах, ухааруулах ойлгуулах, үүнийг нүүвэл манай талд ашигтай юу, нөгөө талд ашигтай юу гэдгийг хэд хэдэн нүүдлийн дараагийн болох үйлийг урьдчилан тооцох гээд олон талаас нь дүгнэлт хийх зэрэг “Хиймэл оюун ухаан”-ы орчинд сургаж чадваржуулдгаараа онцлогтой.Ирээдүйн зууны мэргэжил бүхэн ийм л чадварыг шаардана.
Оюун бодлоо чилээх нь хүний онцгой нандин чанар ч гэлээ хүүхэд бүрийг зориудын “Хиймэл оюун ухаан”-ы орчинд ажиллуулж сэтгэлийн хаттай, асуудлыг тал бүрээс нь харах, үнэлж цэгнэх тийм л сургалтад зайлшгүй оруулах хэрэгтэй. Хэрэв ийм орчинг зориудаар бүрдүүлж өгөөгүй цагт хүүхдээ ухаалаг оюунлаг болооч гэж хэчнээн шаардаад ямар ахиц дэвшил гарах боломжгүй шүү дээ.
Хүүхдүүд анхнаасаа шатар тоглож эхлэнгүүтээ дуртай байдаггүй яагаад гэвэл хөнгөн чанарын үзэмжийн төдий зүйлээр оролдох нь тэдэнд хялбар байдаг. Тэд чимээгүй сууж бодол оюунаа төвлөрүүлсэн шатар гэдэг тоглоом төдий л ойлгомжтой зүйл байдаггүйд л учир нь оршиж байна.
Иймээс оюун ухаан бодлыг нь хөгжүүлэхийг хүүхдээ ухаалаг хүн болгож хүмүүжүүлэхийг хүсэж л байгаа бол та хүн төрөлхтний өнөө цагийн ололт “ШАТАР”гэдэг эрхэм зүйлтэй учруулах л ёстой.