“Бэлтгэл бүлэг”-ийн хичээл амжилттай явагдаж байна

“Бэлтгэл бүлэг”-ийн хичээл амжилттай явагдаж байна

2019-2020 оны хичээлийн жилд I ангид шинээр элсэн суралцах сурагчдадаа зориулсан “БЭЛТГЭЛ БҮЛЭГ”-ийн I ээлжийн хичээл амжилттай явагдаж байна. 6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сурах бичиг, гарын авлага, тусгайлан хэвлэсэн математик, монгол хэлний хичээлийн дэвтэр, үзэг балыг сургуулийн захиргаа хүүхэд бүрт бэлэг болгон өгсөн билээ.
6 настай хүүхдийг сургуульд дасан зохицох болон суралцах чадвар, арга барил эзэмшүүлэх зорилготой билээ. Бяцхан сурагчид маань өдөр бүр хичээлдээ яаран, инээмсэглэл, итгэл дүүрэн шамдан сурч байна. Удахгүй эцэг эх та бүхэнтэй сурч мэдсэнээ танилцуулах тайлант өдөрлөг болно.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.