Scroll Top
%d0%be%d1%8e%d1%83%d0%bd%d0%bb%d0%b0%d0%b3-%d0%b1%d0%b8%d0%b9%d1%80%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d0%b0%d0%b3%d0%b0%d1%87%d1%83%d1%83%d0%b4-%d0%b0%d0%bb%d1%82%d0%b0%d0%bd-%d1%86%d0%be%d0%bc%d1%8b%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Оюунлаг бийрийн багачууд Алтан цомын эзэд боллоо.

Шинэ-Өнөөдөр сургуулийн нэрэмжит гар зургйин 2-р олимдиад 3-р сарын 17нд амжилттай болж өнгөрлөө.Энэхүү олимпиад нь 1-2, 3-4, 5-6, 7-9 гэсэн ангиудын ангилалд өрнөж, Оюунлаг сургуулийн 1-р анги, 5-р ангийн зураач сурагчдын баг маань маш сайн амжилттай оролцож багийн дүнгээр “Тэргүүн байр”-г эзэлж Алтан цомын эзэд боллоо.

    Мөн Байгалын амьтан ургамалын дэлхийн өдрийг угтан Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь газраас зарласан “Эх орон минь байгаль зэрлэг амьтад миний нүдээр” сэдвийн хүрээнд ЕБС-н ахлах ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлаж 160-д бүтээл цугларсанаас Оюунлаг сургуулийн 6а ангийн сурагч Б.Есүйн бүтээл шилдэг 12т шалгарч тусгай байрын эзэн болсон нь манай сурагчдын зурах түвшин чансааг илэрхийлж байна. Уран бийр будгаараа ертөнцийн агуу бүхнийг амьлуулан зурдаг авьяаслаг охиндаа баяр хүргье.

Сэтгэгдэл үлдээх