Оюунлаг сургуулийн “Сүлд модны наадам”

“Сүлд модны наадам” болж өнгөрлөө.

Ирж буцахын жамаар
Хуучин он улирч
Инээд баяслын жимээр
Шинэ он айлчлахад
Будран хаялах цасан ширхэгтэй
Буурал сахалт өвлийн өвгөнтэй
Бүжин наадсан цасан охидтойгоо
Тэсэн ядан хүлээсэн тэр сайхан мөчийг
Хөөр баяр хүсэл тэмүүллээр дүүрэн угтлаа.

Сүлд модны наадам авъяслаг сурагчдын уран хөдөлгөөнт бүжиг наадам, уянгат сайхан дуу хуураар эхэлж, сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан улиран одож буй 2015 оны ажил үйлс, амжилт бүтээлийнхээ талаар танилцуулан нийт сурагчид багш cypган  хүмүүжүүлэгчид, ажилчдадаа айлчлан ирж буй шинэ оны цогтой халуун мэндийг хүргэж сурлага, урлаг, спортоороо бусдыгаа манлайлан, үлгэр дууриалал үзүүлэн суралцсан тэргүүний сурагчдадаа шагнал гардуулав. Мөн ирж буй 2016 ондоо хүүхэд бүхнийг амжилттай суралцахыг хүсэн ерөөлөө.

Шинэ жилийн баярын нэг онцлог зүйл нь хүүхэд бүрийн хүсэн мөрөөдөж байдаг хайртай үлгэрийн баатрынхаа дүрд хувилан үлгэрийн орноор аялсан гайхамшигт багт наадмын тоглолтын үзүүлбэр байв.

Энэ баярт мөчид
Цас мөсний орноос
Цана чаргаа хөлөглөн
Цасан охидоо дагуулсан
Цал буурал өвгөн айлчлан ирж,
Аав ээжийн захиалсан
Амттай сайхан бэлгийг
Алдрай бяцхан үрсдээ бэлэглэснээр ая дуу, бүжиг наадам, инээд хөөр цангинасан сүлд модны наадмын үйл ажиллагаа өндөрлөсөн билээ.

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин он маань
Цаглашгүй их амжилт бүтээлээр дүүрэн байлаа.
Он цагийн тооллоор учран золгож буй шинэ ондоо
Од хийморь, ололт амжилтаар дүүрэн байхын ерөөл тавья.
2015 ондоо сурлага урлаг, спортоороо бусдыгаа манлайлан суралцсан сурагчдадаа сургуулийн захирал Д.Батсайхан баяр хүргэж шагнал гардууллаа. Энэ шагнал бол хүүхэд бүрийн сурах хүсэл тэмүүлэл, урам зоригийг бадраасан үнэ цэнэтэй шагнал байлаа. Нийт сурагчдадаа шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

МЗХ-ны Тэргүүний сурагч алтан медалиар 12-р ангийн сурагч Ба.Энхжин

2015 оны тэргүүний сурагчаар
2а ангийн сурагч А.Тэмүүлэн,  Д.Төгсжаргал
2б ангийн сурагч А.Хувьтөгөлдөр, Тү.Энхжин
2в ангийн сурагч С.Хангэрэл,  О.Ууганчимэг
3а ангийн сурагч М.Номуунаа, О.Ному-Луун
3б ангийн сурагч Б.Алангуа, Д.Марал
3в ангийн сурагч Н.Баасанням, М.Бат-Оргил
4а ангийн сурагч М.Мөнхтэмүүлэн, Ц.Цацрал
4б ангийн сурагч Э.Тэмүүжин, Б.Тэмүүлэн
4в ангийн сурагч Н.Уярал, Х.Цасантитэм
5а ангийн сурагч Н.Мянганмэдмэд, О.Сүндэрьяа
5б ангийн сурагч Б.Мичидмаа, Б.Баттүшиг, У.Мөнхжин
5в ангийн сурагч О.Амаржаргал, Г.Номин
6а ангийн сурагч Ц.Зоригт, Б.Будсүрэн
6б ангийн сурагч Г.Ананд, Г.Одбаяр
6в ангийн сурагч С.Бат-Эрдэнэ, Б.Отгонбаяр
7а ангийн сурагч Ц.Хан-Эрдэнэ, Н.Мөнх-Учрал
7б ангийн сурагч Г.Ганчимэг, У.Энхбилэг
7в ангийн сурагч Г.Жаргал, Н.Чинхүслэн
9а ангийн сурагч Б.Намуун, Б.Зоригт
9б ангийн сурагч Э.Энхнаран, Д.Төгөлдөр
10а ангийн сурагч Г.Мөнхтүшиг, Э.Энхжин
10б ангийн сурагч Ц.Золбоо, С.Гэрэлсүрэн
11а ангийн сурагч Д.Баасандаш, Э.Учрал
11б ангийн сурагч Н.Эрхэс, Ө.Уянга
12а ангийн сурагч Б.Улам-Ундрах, Н.Наран-Од
12б ангийн сурагч М.Ундрам, Г.Гэрэлт-Од

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.