Scroll Top
%d0%bd%d1%8d%d0%b3%d0%b4%d2%af%d0%b3%d1%8d%d1%8d%d1%80-%d0%b0%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d1%85%d0%b0%d0%bd-%d1%83%d0%bd%d1%88%d0%b8%d0%b6-%d0%b1%d0%b8%d1%87%d0%b8%d0%b6-%d1%81%d1%83%d1%80%d1%81%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Нэгдүгээр ангийхан уншиж бичиж сурсныхаа “Эрдмийн баяр-Шинэ жил”-ийг тэмдэглэлээ.

 Нэгдүгээр ангийхан уншиж бичиж сурсныхаа “Эрдмийн баяр-Шинэ жил”-ийг тэмдэглэлээ.

Хүн бүхний өхөөрдөм хайрыг татсан 1-р ангийн сурагчид маань уншиж бичиж  сурсныхаа баяр болох “Эрдмийн баяр-Шинэ жил”-ээ угтаж тайлант уншилга, би уншиж бичиж сурлаа, миний эзэмшсэн зүйлүүд зэрэг бүтээлч ажилбаруудаараа эцэг эх багш нараа баярлуулсан олон сайхан зүйлийг мэдэж сурснаа тайлагнав. Зургаан настай нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань богино хугацаанд эх хэлээрээ зөв, шударга уншиж, цэвэр нямбай бичиж, математик хэмжигдэхүүний хоорондох харьцаа шилжилт, бүтэц, загварчилалын анхан шатны ухагдахуунуудийг өөрийн болгон эзэмшиж сурчээ. Энэхүү эрдэм мэдлэгийн үндсэн суурийг ийм богинохон хугацаанд эзэмшүүлж сургасан багш

 

          Монгол улсын зөвлөх багш БТА Эрдэнэцог,

 

          Тэргүүлэх зэргийн багш БТА багш Ганжаргал,

 

          БТА арга зүйч багш Буянт,

 

          Арга зүйч багш Батцэцэг

 

Унших бичих техник ажлын үндсэн зөвлөгч Монгол улсын зөвлөх багш БТА Дарьзав нарт талархахын зэрэгцээ бид бүхний ажил үйлсийг сэтгэлийн цагаан өглөг дэмээр үргэлж хөглөж байдаг эцэг эхчүүддээ баярлалаа.

 

Хэдхэн сарын дотор эх хэлнийхээ авиа зүйтэй танилцаж үеэр зөв шударга, утга төгөлдөр уншиж, зөв сайхан цэгцтэй цэвэр бичиж, тоо бодлогын нэмэх хасах хэмжигдэхүүний анхан шатны ухаанд амжилттай сайн суралцсан гээд олон зүйлийг сурчээ. Сурсан мэдсэн бүхнээ аав ээж, ангийн багш нартаа цоглог хэмнэлтэй аялгуундаа дуу хуур, шүлэг найраглал, тансаг сайхан бүжгээ бүжиглэсэн гайхамшигтай сайхан тоглолтоо үзүүллээ.

 

Сурлага, соёлч боловсон харьцаа, урлаг спортынхоо амжилтаар үе тэнгийхэндээ үлгэр дууриалал болж байгаа

 

1а ангийн сурагч Э.Энхтулга, Н.Эгшиглэн
1б ангийн сурагч Б.Цэлмүүн, П.Цэлмүүн
1в ангийн сурагч У.Цэлмэг Б.Тэмүүлэн
1г ангийн сурагч А.Эрхэс, О.Мичидмаа нар “2015 оны шилдэг сурагч” өргөмжлөл шагналаа гардан авлаа.

Хүүхдүүд та бүхэн минь сурсан мэдсэнээр баялаг
Сэтгэл дүүрэн итгэлтэй яваарай
Нүд дүүрэн инээмсэглэлтэй
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе
Сайхан баярлаарай

Сэтгэгдэл үлдээх