“Цасны баяр – 2018”

     Оюунлаг сургуулийн сурагчдын “Цасны Баяр – 2018” арга хэмжээ “Эрүүл Агаар – Эм” уриан дор амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 6-12-р ангийн 300 гаруй сурагч багш нарынхаа хамтаар 2-р сарын 26-нд Sky Resort цанын баазад амарлаа. Цэвэр агаар цээж дүүрэн амьсгалж, эрч хүчтэй, хөгжил баясалтай тэмцээн уралдааны аз одтой мартагдашгүй сайхан энэ өдөр хүн бүхэн сэтгэл дүүрэн байлаа. Бид Sky Resort цанын баазад 10:00 цагт очиж хөтөлбөрийнхөө дагуу хөгжилтэй буухиа, олс таталт, уулын оргил, цасны сумо зэрэг тэмцээнд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.

Тэмцээний ялагчаар Цэрэнчунт багштай 12б анги тодорч 21 ширхэг чаргаар гулгах эрхээр шагнуулсан юм. Өдөр 14:00 цагт хоолондоо орж тухтай сайхан амарч аваад чөлөөт цагаараа хүүхэд бүхэн цана чаргаар гулгаж ёстой л шавайгаа ханатал тоглоод авлаа. Нэгэн өдрийг эрүүл агаарт эрч хүчээр дүүрэн тавтай сайхан амрах боломжийг олгосон зохион байгуулагч багш нар, сургуулийн удирдлагууддаа баярласнаа илэрхийлье.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.