Scroll Top
%d1%8d-%d0%b7%d0%be%d0%bb-%d1%83%d1%87%d1%80%d0%b0%d0%bb-%d0%bc%d0%b0%d0%b0%d0%bd%d1%8c-%d0%b0%d0%b7%d0%b8-%d1%82%d0%b8%d0%b2%d1%8d%d1%8d%d1%81-%d0%bc%d3%a9%d0%bd%d0%b3%d3%a9%d0%bd-%d0%bc%d0%b5%d0%b4
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Э.ЗОЛ-УЧРАЛ МААНЬ АЗИ ТИВЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭШАТАРЧДЫН МААНЬ АМЖИЛТЫН БУУХИА ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИ

ШАТАРЧДЫН МААНЬ АМЖИЛТЫН БУУХИА ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР…

2019.04.01-2019.04.10-ны өдрүүдэд Шри-Ланка улсын Калатура хотод зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын “АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” тэмцээний БЛИЦ төрөлд 8 насны эмэгтэй ангилалд манай сургуулийн 2а ангийн сурагч Э.Зол-Учрал маань “Мөнгөн медаль”, РАПИД төрөлд Тусгай байр“ эзэлсэн бахдам сайхан амжилтыг гаргаж, улс болон сургуулийнхаа нэрийг хилийн чанадад дуурсгалаа.

Мөн 2а ангийн сурагч Ичинхорлоо овогтой Мөнхжаргал маань өрнүүн их амжилт гаргалаа. Амжилтуудаас дурдвал:

Баянзүрх дүүргийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 8 насны эмэгтэй ангилалд “ГУТГААР БАЙР”, хүрэл медаль
“Тэмүүлэл”-2019 шатрын тэмцээний 8 насны эмэгтэй ангилалд “ТЭРГҮҮН БАЙР”, алтан медалийн эзэн боллоо.

Тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухааны оргил болох шатрын спортоор хичээллэж, оролцсон тэмцээнүүддээ амжилт гарган биднийхээ итгэл найдвар, хайр хүндэтгэлийн илэрхийлэл болсон сурагчдадаа гэр бүл, шатрын багш нартаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ОЮУН УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Сэтгэгдэл үлдээх