САЙН СУРГУУЛЬ “ААВ АА ЭЭЖ ЭЭ БИ УНШИЖ БИЧИЖ СУРЛАА”

САЙН СУРГУУЛЬ        “ААВ АА ЭЭЖ ЭЭ БИ УНШИЖ БИЧИЖ СУРЛАА”

Саяхан энэ сургуулийн эрдмийн их өргөөний үүдээр алхан орж байсан бяцхан сурагчид маань Эх хэлээрээ уншиж бичиж сурсныхаа “Эрдмийн баяр – Шинэ жил”-ийг хэдхэн хоногийн дараа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань сурсан мэдсэн зүйлээрээ бусдыг гайхшруулсан, бахархуулсан, миний хүү охин үнэхээрийн их зүйл сурчээ гэсэн урмын үгээр мялаагдсан “Аав аа ээж ээ би уншиж бичиж сурлаа Тайлант өдөрлөг” амжилттай явагдаж өнгөрлөө.

Өдөрлөгийн үеэр 130 гаруй сурагчдын математик, монгол хэний хичээлийн дэвтрүүд, хийсэн бүтээсэн rap урлалын бүтээлүүд, багш нарынх нь хичээл сургалтын материалууд, хүүхдийн унших чадварыг хэрхэн сайжруулах талаарх үнэтэй сайхан зөвлөмж зэргийг дэлгэн үзүүлснээс гадна, сурагчид маань танил бус уншилгын эх сэдэв болон цээжлэн тогтоосон шүлгүүдээ уншиж шүүгчдээс үнэлгээ авч баяр хүргэсэн халуун дулаан алга ташилтаар урам авсан үзүүштэй мөчүүдийг үзэж сонирхлоо. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ унших чадварыг хараад өөр өөрсдийн сэтгэлийн үгээ бичиж багш нартаа ч мөн урам хайрлахаа мартсангүй.

Энэ мөчөөс эхлэн байгалийн ухаан, түүх нийгэм, хүрээлэн буй орчны тухай бүхий л мэдээллийг үзэж уншиж судлах бичиг үсгийн чадварыг эзэмшсэн бяцхан сурагчдын маань өмнө эрдмийн мөнгөн хаалга үүдээ нээлээ. Нэгдүгээр ангийн сурагчид та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.