Scroll Top
%d1%8d-%d0%b7%d0%be%d0%bb-%d1%83%d1%87%d1%80%d0%b0%d0%bb-%d0%bc%d0%b0%d0%b0%d0%bd%d1%8c-%d0%b0%d0%b7%d0%b8-%d1%82%d0%b8%d0%b2%d1%8d%d1%8d%d1%81-%d0%bc%d3%a9%d0%bd%d0%b3%d3%a9%d0%bd-%d0%bc%d0%b5-2
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Э.ЗОЛ-УЧРАЛ МААНЬ АЗИ ТИВЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Э.ЗОЛ-УЧРАЛ МААНЬ АЗИ ТИВЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2019.03.05-ны өдөр “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д “Тэргүүн байр” эзэлж, тэмцээнд оролцох эрхээ авч аав ээж, ачит багш нар, ангийн найзуудаа баярлуулж байсан билээ.

2019.04.01-2019.04.10-ны өдрүүдэд Шри-Ланка улсад зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын “АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” тэмцээний БЛИЦ төрөлд 8 насны охидын ангилалд манай сургуулийн 2а ангийн сурагч Э.Зол-Учрал маань “Мөнгөн медаль” хүртсэн бахдам сайхан амжилтыг гаргаж, улс болон сургуулийнхаа нэрийг хилийн чанадад дуурсгалаа.

Тэсвэр тэвчээр, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухааны оргил болох шатрын спортоор хичээллэж, оролцсон тэмцээнүүддээ амжилт гарган биднийхээ итгэл найдвар, хайр хүндэтгэлийн илэрхийлэл болсон Э.Зол-Учралдаа болон гэр бүл, шатрын багш нарт аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ОЮУН УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.