Нэгдүгээр ангийн сурагчдын уран зургийн хичээлийн үзэсгэлэн

    Зургаан настай энэ сургуулийн хамгийн бяцхан өхөөрдөм 132 сурагчид маань хорвоогийн түмэн өнгөөр өөрийн бодол зөгнөлөөрөө уран бүтээлээ туурвиж аав ээжүүд ах эгч нартаа толилууллаа. Хүүхэд гэдэг хүний санаанд оромгүй өөрсдийн мэдрэмжээрээ бүтээлээ хийж, өнгө будгийн зохицол, донж, зохиомж нь үнэхээрийн давтагдашгүй сайхан бүтээлүүд төрөн гарчээ. Аливаа сургалт хүүхдийг сургах ямар хэв загвартай байна түүнд суралцагсад дасан зохицож оюуны хөгжлийнхөө гүүрийг хийдэг жамтай. Ирээдүйн бие хүн төлөвшин бий болоход зөвхөн шинжлэх ухааны судлагдахуун хичээлүүдийн эзэмшсэн мэдлэгээр бус урлаг гоо зүй, нийгмийн ухааны хичээлүүдийн эзлэх хувийн жин нилээд сайн үзүүлж чадна.Тэгвэл уран зургийн багш Сандуйгийн маань хүүхдээ хэрхэн хөгжүүлж байгаа, хичээл сургалтын үр өгөөж ямар төвшинд байгаа болон уран зургийн дүрслэл өнгө будгийн зохицол, зохиомжийг хүүхдийнх нь бүтээлээс харж болно.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.