Scroll Top
mastermind-2019-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%bc%d0%b6%d0%b8%d0%bb%d1%82%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%be%d0%bb%d0%b6-%d3%a9%d0%bd%d0%b4%d3%a9%d1%80%d0%bb%d3%a9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“MASTERMIND”-2019 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

“MASTERMIND”-2019 тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Англи хэлний чадвар болон шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх, англи хэлийг илүү сонирхолтой байдлаар суралцах, ярих чадвараа илэрхийлэх, нэг баг хамт олон болж авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөх зорилго дор 2019.03.29-ний өдөр “MASTERMIND”-2019 тэмцээн VI-XII ангийн 15 багийн 75 сурагчдын дунд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд анги тус бүрээс 5 сурагч нэг баг болон оролцож, бусад шинжлэх ухааны хичээлийн 40 асуултад хариулж тодорхой хугацаанд асуултыг боловсруулж, оновчтой хариулах юм. Манай сургуулийн сурагчдын мэдлэгийн цар хүрээ, англиар ярих чадвар, өөртөө итгэлтэй байдал, нэгэн баг болж нэгдэн нягтарч багаар ажиллаж байгаа нь үнэхээр бахдам сайхан байлаа.

“MASTERMIND”-2019 тэмцээний шилдэг анги хамт олноор:

VI-VII ангийн ангилалд:
Тэргүүн байр: Эрдэнэбаяр багштай 6в анги
Дэд байр: Даваахүү багштай 7в анги
Гутгаар байр: Баярцэцэг багштай 7а анги
Гутгаар байр: Мөнхжаргал багштай 6б анги

VIII-IX ангийн ангилалд:
Тэргүүн байр: Уугантуяа багштай 9б анги
Дэд байр: Сувддарь багштай 9в анги
Гутгаар байр: Хандармаа багштай 9а анги

X-XII ангийн ангилалд:
Тэргүүн байр: Оюун-Эрдэнэ багштай 10а анги
Дэд байр: Цэнгэл багштай 12а анги
Гутгаар байр: Дэлгэрмаа багштай 10б ангиуд тус тус шалгарлаа.

Тэмцээнийг зохион байгуулалт сайтай зохион явуулсан англи хэлний багш нартаа болон тэмцээнд амжилттай оролцсон сурагчдадаа халуун баяр хүргэе.

ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

Сэтгэгдэл үлдээх