“Burton English” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Англи хэл сурах нь мөрөөдлөө бодит амьдрал болгох гарц болжээ.  Англи хэл нь дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, өндөр зэрэглэлийн боловсрол эзэмших түлхүүр болсон билээ.  Иймд өнөөдөр бидний өмнө англи хэлний заах арга зүйг боловсронгүй болгож илүү үр дүнтэй суралцах арга хайх цаг иржээ. 

Дэлхий ертөнцийг өөрчлөх нь нэг суралцагчаар эхэлнэ хэмээн бид итгэдэг, тиймээс бид хувь хүнд тохирох, суралцагч бүрт нийцэх технологийг хөгжүүлэх шаардлагатай байна. 

Дэлхийн боловсрол хөгжсөн улс орнуудад өргөн тархсан интернэтийн орчноор дамжуулан өндөр төвшинд сургадаг Burton English хөтөлбөр нь шилдэг сургалтын технологи юм. Энэхүү сургалтын технологийг Оюунлаг дунд сургуулийн сурагчид суралцах боломжийг судлан үзэх үүднээс өнөөдөр англи хэлний багш Г.Ганжаргал багштай 4а ангийнхан өөрийн сургуульдаа хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү аргачлал нь 150 жилийн тэртээ Ричард Францис Буртоны ашиглаж байсан зарчмууд дээр тулгуурладаг. Зарчмууд нь энгийн, тодорхой, үр өгөөжтэй. Burton English эдгээр зарчмуудыг цэгцтэй зохион байгуулсан үндсэн хэлзүй, орчин үеийн үг цээжлэх хэрэгслүүд болон бодит амьдралын хэлний материалуудыг багтаасан өнөө үеийн технологийн хөтөлбөртэй нэгтгэсэн. Burton English аргачлал нь Англи хэлний тэг түвшний мэдлэгээс үндэслэлтэй ур чадварт хүргэх түвшинд заахаар зохион байгуулагдсан. Энэ систем нь  Нялх, Хөлд орж буй болон Бага насны хүүхэд гэсэн эхний гурван түвшингээс таны хүүхэд зүй зохистой дэс дараалал бүхий  үндсэн хэлзүйг  тэдэнд тохирсон илүү сонирхолтой аргаар англи хэлний мэдлэгийг олж авах болно.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.