Scroll Top
%d0%b1%d0%b0%d1%8f%d0%bd%d0%b7%d2%af%d1%80%d1%85-%d0%b4%d2%af%d2%af%d1%80%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%be%d0%bb%d0%b8%d0%bc%d0%bf%d0%b8%d0%b0%d0%b4%d1%83%d1%83%d0%b4%d0%b0%d0%b4-%d0%b0%d0%bc%d0%b6
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Баянзүрх дүүргийн олимпиадуудад амжилттай оролцлоо

ОЛИМПИАДЫН АМЖИЛТУУДААРАА ТҮҮЧЭЭЛСЭЭР…

2019.02.24-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах математикийн хичээлийн уламжлалт олимпиад болж өндөрлөлөө. Уг олимпиадад Баянзүрх дүүргээс 1000 орчим багш сурагчид 5-12-р ангийн төрөлд өрсөлдсөнөөс “Оюунлаг” сургуулиа төлөөлөн оролцсон багш, сурагчид гялалзсан амжилт гаргалаа. Сурагчдаа үнэхээрийн амжилттай сайн бэлтгэж оролцуулсан математикийн багш Б.Мөнх-Эрпэнэ, П.Цэнгэл, Д.Нямсүрэн нартаа талархал илэрхийлье.

5-р ангийн ангилалд:
5в ангийн сурагч Г.Эрхэм мөнгөн медаль, хотын эрх
5б ангийн сурагч С.Амарбат хүрэл медаль, хотын эрх
6-р ангийн ангилалд:
6а ангийн сурагч О.Ному-Луун алтан медаль, хотын эрх
8-р ангийн ангилалд:
8а ангийн сурагч Н.Мянганмэдмэд хүрэл медаль хотын эрх
8а ангийн сурагч А.Тэргэл хотын эрх
10-р ангийн ангилалд:
10а ангийн сурагч Сумъяадорж хотын эрх
12-р ангийн ангилалд:
12а ангийн сурагч Х.Маргад-Эрдэнэ хотын эрх
Бага ангийн багш ангилалд С.Мөнх-Эрдэнэ алтан медаль, хотын эрх
Д.Нямсүрэн 7-р байр хотын эрх
Дунд ангийн багш ангилалд: П.Цэнгэл хотын эрх
Сурах сургах хөдөлмөртөө амжилт гаргасан оюунлаг багш сурагчдадаа баяр хүргэн, хот улсын олимпиадад амжилттай оролцохын ерөөл өргөе.

2019.03.02-ны өдөр зохион явуулсан БЗД-ийн “Физик”-ийн хичээлийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад 37 сургуулийн VII-XII ангийн 600 орчим сурагч, мэргэжлийн 18 багш нар оюун билиг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн багш, сурагчид маань бахдам сайхан амжилтыг гаргалаа. Сурагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан физикийн багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

VII-XII ангийн ангилалд:
7б ангийн сурагч М.Содбилэг- “Дэд байр”, мөнгөн медаль, хотын эрх
7а ангийн сурагч Т.Төгөлдөр- Хотын эрх
8в ангийн сурагч О.Базаррагчаа- “Тэргүүнбайр”, алтан медаль, хотын эрх
8а ангийн сурагч Н.Мянганмэдмэд- “Гутгаар байр”, хүрэл медаль, хотын эрх
8а ангийн сурагч А.Тэргэл- Хотын эрх
8в ангийн сурагч Э.Энх-Очир- Хотын эрх
9б ангийн сурагч Э.Тэргэл- Мөнгөн медаль
9в ангийн сурагч С.Бат-Эрдэнэ- Хотын эрх
10б ангийн сурагч М.Мөнгөлжин- “Гутгаар байр”, хүрэл медаль, хотын эрх
10а ангийн сурагч Б.Сарнай- Хотын эрх
12а ангийн сурагч Маргад-Эрдэнэ- “Гутгаар байр”, хүрэл медаль, хотын эрх
12а ангийн сурагч Анхбаяр- Хотын эрх
Мэргэжлийн багш нарын ангилалд: Физикийн багш Н.Уранбилэг- “Гутгаар байр”, хүрэл медаль, хотын эрх
Олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдад баяр хүргэн, хотын олимпиадад өрнүүн их амжилт хүсэн ерөөе.

2019 оны 03 сарын 02-ны өдөр БЗД-ийн “Түүх, нийгэм судлал”-н хичээл төрлийн олимпиадад манай сургуулийн сурагчид амжилттай оролцлоо. 9-р ангийн Түүхийн олимпиадад 140 гаруй сурагч оролцсоноос 9б ангийн сурагч М.Мөнх-Ирээдүй – гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль 10-р ангийн Нийгэм судлалын олимпиадад 120 гаруй сурагч оролцсоноос 10б ангийн сурагч Б.Энхчимэг – дэд байр эзэлж, мөнгөн медаль 10б ангийн сурагч Э.Золзаяа – гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль 10б ангийн сурагч Б.Баасанжав – тусгай байр, хотын эрх 12-р ангийн Нийгэм судлалын олимпиадад 140 гаруй сурагч оролцсоноос 12а ангийн сурагч Б.Чинбат – гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль 12а ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ – тусгай байр, хотын эрх тус тус эзэлж амжилтын буухиаг үргэлжлүүллээ. Нийт амжилт гаргасан сурагчдадаа баяр хүргэж, амжилттай бэлтгэсэн: түүхийн багш: И.Эрдэнэбаяр, нийгэм судлалын багш: Н.Баярцэцэг, Ц.Даваахүү нартаа баяр хүргэе.

2019.03.16-ны өдөр зохион явуулсан “Программчлал”-ын олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад 37 сургуулийн VII-XII ангийн 600 орчим сурагч, мэргэжлийн 18 багш нар оюун билиг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн багш, сурагчид маань амжилтыг гаргалаа. Дунд ангийн ангилалд: 8а ангийн сурагч Амгалан VI байр, хотын эрх

Ахлах ангийн ангилалд: 12а ангийн сурагч Энхнаран VII байр
Багш нарын ангилалд: Мэдээлэл зүйн багш Б.Батзориг “Дэд байр” тус тус эзэллээ.

Мөн 2019.03.16-ны өдөр зохион явуулсан БЗД-ийн Англи хэлний дүүргийн олимпиадад англи хэлний багш Оюундалай Дэд байрыг эзэлжээ. Олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдад баяр хүргэн, нийслэлийн олимпиадад өрнүүн их амжилт хүсэн ерөөе.

2019.03.09-ний өдөр зохион явуулсан Баянзүрх дүүргийн техник технологийн XXVIII олимпиадын “Дүрслэх урлаг”-ийн төрөлд амжилттай 40 орчим сургуулийн 20  орчим мэргэжлийн багш нар оролцсоноос манай сургуулийн багш Батжаргал овогтой Сандуй маань бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, оюун билиг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, “ДЭД БАЙР”, мөнгөн медаль хүртлээ.

2019.03.21-ний өдөр зохион явуулсан Баянзүрх дүүргийн “Биологи”-ийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад 36 сургуулийн IX-XII ангийн 600 орчим сурагчид оюун билиг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн багш, сурагчид маань бахдам сайхан амжилтыг гаргалаа.

10б ангийн сурагч Болор овогтой Энхчимэг: “Гутгаар байр”, хүрэл медаль
10а ангийн сурагч Мөнхбаяр овогтой Нэмүүлэн: “Гутгаар байр”, хүрэл медаль
9б ангийн сурагч Санжаажамц овогтой Мишээл: “Гутгаар байр”, хүрэл медаль
12а ангийн сурагч Баатар овогтой Зоригт: Хотын эрх
12а ангийн сурагч Батсайхан овогтой Намуун: Хотын эрх
10а ангийн сурагч Доржпүрэв овогтой Халиун: Хотын эрх
12а ангийн сурагч Энхжаргал овогтой Золзаяа: Хотын эрх
Олимпиадад амжилт гаргасан сурагчдадаа багш нартаа болон бэлтгэсэн баяр хүргэн, хотын олимпиадад өрнүүн их амжилт хүсэн ерөөе

2019.03.22-ний өдөр зохион явуулсан Баянзүрх дүүргийн “Хими”-ийн олимпиадад 38 сургуулийн IX-XII ангийн 640 орчим сурагчид оюун билиг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн багш, сурагчид маань бахдам сайхан амжилтыг гаргалаа.

9б ангийн сурагч Санжаажамц овогтой Мишээл: “Тэргүүн байр”, алтан медаль
9в ангийн сурагч Сугар-Эрдэнэ овогтой Бат-Эрдэнэ: “Дэд байр”, мөнгөн медаль
9б ангийн сурагч Нямсайхан овогтой Одонгоо: “Дэд байр”, мөнгөн медаль
9б ангийн сурагч Энх-Амгалан овогтой Тэргэл: “Гутгаар байр”, хүрэл медаль
9а ангийн сурагч Энхбаяр овогтой Энхсаран: Хотын эрх
10а ангийн сурагч Нэргүй овогтой Мөнх-Учрал: Хотын эрх
12а ангийн сурагч Баатар овогтой Зоригт: Хотын эрх
Олимпиадад амжилт гаргасан сурагчдадаа болон бэлтгэсэн багш нартаа баяр хүргэн, хотын олимпиадад өрнүүн их амжилт хүсэн ерөөе.

ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Сэтгэгдэл үлдээх