Оюунлаг сургуулийн багш ажилчдын “Шинэ жил”-ийн арга хэмжээ болж өндөрлөлөө.

 Өнгөрч буй хуучин оноо хийсэн бүтээсэн, амжилт ололтоороо үдэж, 2018 оноо ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, хүсэл тэмүүлэл, өрнүүн их зорилгоор угтсан сурган хүмүүжүүлэгч багш, ажилчдын маань “Шинэ жил”-ийн баярын үдэшлэг инээд хөөр, хөгжөөн наргиантай сайхан цэнгүүн болж өнгөрлөө.

Энэхүү баяр дээр урам нэмж хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлж буй “2017 оны шилдэг багш” , “2017 оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар шалгарсан тэргүүнүүдээ  тодруулан урамшуулав. Үүнд:

“2017 оны тэргүүн багш”-аар

            Бага ангийн багш Б.Мөнхцэцэг DELL брэндийн нөүтбүүк, өргөмжлөл

            Биеийн тамирын багш Л.Пүрэвдорж DELL брэндийн нөүтбүүк, өргөмжлөл

            Зураг урлалын багш Б.Сандуй DELL брэндийн нөүтбүүк, өргөмжлөл

“2017 оны тэргүүн сургалтын менежер”-ээр

            Байгалийн ухааны тэнхмийн эрхлэгч Н.Уранбилэг DELL брэндийн нөүтбүүк, өргөмжлөл

“2017 оны үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар

           Үйлчилгээний ажилтан Х.Сарантунгалаг 500 000 төгрөг, өргөмжлөл

Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр

           Дотоод зохион байгуулагч Ч.Оюунцэцэг нар шагнагдлаа.

Энэхүү арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсан Карьер хөгжлийн төвийн эрхлэгч болон гадаад хэлний тэнхим, залуу багш нартаа баярласанаа илэрхийлье.

            ТА БҮГДИЙН ЦААШДЫН АЖИЛ ҮЙЛСТ АМЖИЛТ БҮТЭЭЛИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.