“ЭРДМИЙН БАЯР”-“ШИНЭ ЖИЛ”-2019

Эрдмийн хишгээ харамгүй хайрласан багш нарын

Энхрий үрсээ урамшуулан дэмжсэн ээж аавуудын

Эрдэм номдоо шамдан суралцсан шавь нарын

Эгнэгт дурсах “Үсэглэлийн баяр”-“Шинэ жил ”үнэхээр сайхан боллоо.

      Аав ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд цэцэрлэгийн тоглоомоо санан санан сурагч болж байсан цаг саяхан мэт. Харин тэд маань өнөөдөр ангидаа, сургуульдаа, найзууддаа, багшдаа үнэхээр дасчээ. Энэ өдөр тэд маань уншиж, бичиж, бодож, зурж, дуулж, хөгжимдөж сурснаа аав ээж, ах эгч, эмээ өвөө, ачит багш, найзууддаа танилцууллаа.

Богино хугацаанд уншиж бичих амаргүй давааг өөрсдийнхөө хичээл зүтгэлээр даван туулсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчдаараа бид бахархахгүй байхын аргагүй  билээ. Хэдхэн сарын дотор эх хэлний авиа зүйтэй танилцаж, үеэр зөв шударга, утга төгөлдөр уншиж, зөв сайхан цэгцтэй, хичээнгүй сайхан бичиж, тоо бодлогын нэмэх хасах хэмжигдэхүүний анхан шатны ухаанд амжилттай сайн суралцсан гээд олон зүйлийг сурчээ. Цоглог хэмнэлтэй хөгжмийн аялгу,  дуу хуур, шүлэг найраглал гээд тансаг бүхнийг  цогцлоосон сайхан тоглолтыг үзүүллээ.

Энэ арга хэмжээний хүрээнд I ангийн анги удирдсан багш нар хүүхэд нэг бүрээр “Бүтээлийн үзэсгэлэн”-г гаргалаа. Эх хэлээрээ уншиж, бичиж, зурж сурсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань “Миний хүү , охин үнэхээрийн их зүйл сурчээ” гэсэн урмын үгээр мялаалгаж байлаа. Мөн зургийн багш Б.Сандуй маань өнгө будаг, зохиомжийн гайхамшгийг илэрхийлсэн  сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан нь энэ баярын бас нэгэн бахархам, дурсгалт мөч байлаа.

Энэ удаагийн шилдэг суралцагчийг шалгаруулахдаа үеийн нөхөдтэйгөө эе эвтэй, эелдэг сайхан харилцдаг, бусдыг хүндэлдэг, бусдад үлгэр дуурайлал болдог, найз нөхдөдөө тусалж дэмждэг, суралцах арга барилыг сайн эзэмшиж яваа гээд олон талаас харж үнэлсэн нь  онцлог юм.

Та бүхэндээ 2019-2020 оны хичээлийн жилийн “Шилдэг сурагч”-дыг  танилцуулж байна.

 

1а ангийн сурагч: А.Энх-Үжин  2019 оны “Тэргүүний сурагч” батламж, “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль

1а ангийн сурагч: Б.Пүрэвбат  2019 оны “Тэргүүний сурагч” батламж, “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль

1б ангийн сурагч: А.Гэгээ  2019 оны “Тэргүүний сурагч” батламж, “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль

1б ангийн сурагч: О.Амар  2019 оны “Тэргүүний сурагч” батламж, “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль

 

1в ангийн сурагч: Я.Тэмүүл  2019 оны “Тэргүүний сурагч” батламж, “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль

1в ангийн сурагч: Т.Одбаяр  2019 оны “Тэргүүний сурагч” батламж, “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль

1г ангийн сурагч: И.Энгүүн  2019 оны “Тэргүүний сурагч” батламж, “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль

1г ангийн сурагч: Х.Гэгүүн  2019 оны “Тэргүүний сурагч” батламж, “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медалиар тус тус шагнууллаа.

Анхны медаль хүртсэн бяцхан сурагчдадаа сурлагын өрнүүн их амжилт хүсье. Цаашид олон сурагч “ОЮУНЛАГ” сургуулийн нэрэмжит медалийн эзэн болохын ерөөл тавья.

 

ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.