“ӨӨРӨӨ ХАМГААС ШИЛДЭГТ СУРАЛЦ, БУСДЫГ ХАМГААС ШИЛДЭГТ СУРГА”

БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ 

Түүх, газарзүй, нийгмийн хичээлийг дунд ахлах ангиудад ОБСТ хөтөлбөрийн хүрээнд ямар арга зүйн онцлогтой бэлтгэх, хичээл сургалтыг хөтлөн явуулах үндсэн чиглэл, багуудын даалгаврын бүтэц, үнэлж дүгнэх журмын талаар зөвөлгөө сургалтуудыг зохион байгуулж байна.

СУРАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ 

   Нэг. Сурагч хөгжлийн сургалтыг 7 хоног бүрийн гурав дахь өдөр 9-р ангиуд, дөрөв дэх өдөр 8-р ангиуд, тав дахь өдөр 10-р ангиуд гэсэн хуваариар хичээллүүлж байна.Энэхүү сургалтаар:

           Манлайлах чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

           Багаар ажиллах чадвар яагаад хэрэгтэй гэж…

           Зорилгоо хэрхэн тодорхойлох вэ?

           Харилцааны чадварыг хүн бүр эзэмших ёстой зүйл

           Цагаа үр дүнтэйгээр хэрхэн төлөвлөх вэ?

           Хувийн зохион байгуулалтын чадвараа хэрхэн дээшлүүлэх? гэсэн сэдвүүдээр цуврал хичээл, практик ажилбаруудыг Үгээр урлах эрдэм ТББ, Шилдэг боловсрол академиас хамтран зохион байгуулж байна.

     Хоёр.Илтгэх урлаг мэтгэлцээний сургалтаар 2013-05 сард 60 сургагч багш хүүдүүдийг бэлтгэн гаргаж ОБСТ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн тулгуур болж байна. Сурагчдын хүсэлтээр энэхүү хичээлийг дахин явуулж өгөх хүсэлтийн дагуу Уран илтгэх урлаг /реторика/, Парламентийн мэтгэлцээн сургалтуудыг “Үгээр урлах эрдэм” ТББ,” Шилдэг боловсрол академи”-аас хамтран явуулж эхэллээ.

     Гурав.”Компьютер хэрэглээний чадвараа төгөлдөршүүлье” сургалт

Интернетийн орчинд ажиллаж хэрэгтэй мэдээллээ шуурхай олох боломж, facebook, twitter, blog орчинд бусадтай санал бодлоо солилцох, зөвөлгөө авах чиглэлээр

Мicrosoft offise программ дээр ажиллах чадвараа нэмэгдүүлж presention бэлтгэх дадлага сургалтуудын эхний шатыг багш Пагмасүрэн удирдан амжилттай  зохион байгуулж дуусгалаа.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.