АВЬЯАС ЦОГЦЛООСОН ГЭР БҮЛ

Тус сургуулийн 4-ийн “В” ангийн сурагч Ц.Төгсбаяр /Чансон/,5-р ангийн сурагч Ц.Анхбаяр /Уонсон /  нарын аав Ч.Цогбаяр  нь Монгол зургийн хувийн галлерей ажиллуулдаг чөлөөт уран бүтээлч авьяаслаг зураач билээ. Мөн ээж нь Япон үндэстэн бөгөөд хүүхдийн сэтгэлгээний ертөнцийг бий болгох тэдний авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр 40 орчим номын зохиогч авьяаслаг эмэгтэй байдаг.Ийм л өнөөгийн нийгмийн соёлын хөгжилд оюуны хөрөнгө оруулалт оруулахын төлөө чармайн идэвхийлэн ажилладаг авьяас билгийн ундаргатай үр хүүхэд нь хүртэл бүтээлч болон төлөвшиж яваа орчин цагийн төгс төгөлдөр сайхан гэр бүл байдгийг та бүхэнд танилцуулж байгаадаа бид бүхэн баяртай байна.

Энэ гэр бүлийн нандин нууц нь”Авьяас чадварт урам хайрлах ёстой,урмаар тэтгээгүй авьяас чадвар хүчгүй байдаг.Бид бүгдийн чин сэтгэлийн урмаар тэжээгдэх ёстой. Хүүхдийн гадаад амжилт чухал хэдий ч дотоод сэтгэлийн амжилтанд нь тулгуурласан амжилт бол жинхэнэ амжилт мөн найрсаг харилцаа “ гэсэн бичигдээгүй хууль үйлчилдгийг бид ажигласан юм.

            Цогбаяр овогтой Төгсбаяр нь 2003 оны 4-р сарын 24-нд Улаанбаатар хотын 1-р төрхөд мэндэлсэн.Одоо 10 настай,Оюунлаг бүрэн дунд сургуулийн Б.Ариунзул багштай 4-ийн “В” ангид сурдаг.

  Багасаа зураг зурах сонирхолтой бөгөөд 3 наснаасаа эхлэн зураг зурж эхэлсэн.Түүний 3.4 настай байхдаа зурсан зургууд нь одоог хүртэл гэрийнх нь хананд өлгөөтэй байдаг.Мөн түүний ах Ц.Анхбаяр нь тус сургуулийн 5-ын “А” ангид сурдаг бөгөөд хоёулаа багаасаа зураг зурж аав ээжийнхээ ажлын урлангийн сайхан,ажлынх нь амт шимтийг бага ч болов мэдэрч өссөн нь нөлөөлсөн гэж боддог.Ц.Төгсбаярын ээж нь 2003 оноос эхлэн хүүхдийн ёс зүйн хөгжилтэй холбоотой зурган ном,комик,японы үндэсний урлаг болох цаасан урлаг /оригами/ хийж эхэлсэн  ба тэр үеэс эхлэн Ц.Төгсбаяр ээжийнхээ хийсэн номын зургуудыг даган дуурайлган зурж яваандаа хүүхэлдэйн киноны баатрууд,амьтад,хөл бөмбөг зэрэг илүү өргөн хүрээтэй сэдэвт зургууд зурах дуртай болсон.Зургийн ерөнхий зохиомж,түүнийг дотоод сэтгэлээсээ хандан бүтээлийг хэрхэн туурвих,бүтээлээ улам боловсронгуй болгох арга техникт суралцах,зэрэг нарийн ажилбарын чадваруудыг гэр бүлийнхээ орчноос суралцан улам чадваржсаар явна.

Түүний ирээдүйн мөрөөдөл нь АЛДАРТАЙ ХӨЛ БӨМБӨГИЙН ТАМИРЧИН болох.

Энэ удаа тэрээр ангийнхаа багшийн санаачилгаар анхны гар зургийн үзэсгэлэнгээ гаргаж байгаа бөгөөд та бүхэнд “МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ЕРТӨНЦ” нэртэй үзэсгэлэнгээ толилуулж байна.Та бүхэн тухлан соёрхоно уу.

  Өөрийн бие даасан “Миний мөрөөдлийн ертөнц” зургийн үзэсгэлэнгийн хэсгээс танилцуулав.

   Аав, чөлөөт уран бүтээлч, зураач  Ч.Цогбаяр

 Чулуунбаатар овогтой Цогбаяр нь 1997 онд УБ хотод “Соёл” зургийн коллежийн монгол зургийн ангийн дүүргэсэн. 1998-2009 оны хүртэлх хугацаанд олон улсын залуучуудын байгууллагат ажиллаж байгаад 2010 оноос эхлэн бие даан уран бүтээлээ хийж эхлэсэн билээ. Энэ хугацаанд монгол зургаас гадна уран зураг болон реалист зургийн төрлөөр уран бүтээлээ хийж байна.

Цаашдын уран бүтээлийн зорилго, чиг хандлага бол Монгол ард түмний агуу түүхэн амьдралыг ирээдүй хойч үедээ болон дэлхий дахинд өөрийн уран бүтээлээрээ таниулах явдал юм. Гэхдээ Монголын түүхийг олон улс орныг эзэлсэн баатарлаг талаас нь бус Монгол ард түмний өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн амьдралын гайхалтай хэв маяг, ёс заншилыг өөрийн бүтээлийн хэв маяг болох реалист чиглэлээр бодит дүр төрхөөр харуулж чадсанаар өнөөгийн залуучууд болон хойч үе маань, цаашлаад дэлхийн түвшинд монгол ард түмний Тэнгэрлэг ёс заншилыг таниулах нь уран бүтээлийн эрхэм зорилго юм.

 Мөн хөрөг зургийн чиглэлээр уран бүтээл хийдэг ба хөрөг зураг нь өнөө үед монголд нэлээн хөгжиж буй төрөл юм. Эцэг эхийнхээ хөрөг зургийг төрсөн уул устай нь зуруулах, мөн хань ижил, найз нөхдийнхөө төрсөн өдрөөр хөрөг зургийг нь чөлөөт хэв маягаар зуруулж бэлэг явдал нь илүү дурсгалтай, урт удаан хугацаанд хадгалж, хойч үедээ ч үлдээхэд дурсгалтай үнэ зүйл болж чадах юм.

Та бүхэн миний уран бүтээлүүдийг гэр бүлийн хувийн вебсайт болох www.artoftsogoo.weebly.com хуудаснаас сонирхоорой.

 Уран бүтээлээс :

   Хүүхдийн номын зохиолч,Зураач  Морита Мари

        Мари Морита нь 1993 онд Японы “КОДАНША” зургийн сургуулийг дүүргэн, Японы зураач Хашигүчи Миоко-гийн гар шавь болон уран бүтээлээ туурьваж эхэлсэн. 13 настайгаасаа олон орны уран зохиолын номнуудыг сонирхон уншдаг байсан ба тэрээр өөрөө шүлэг болон үлгэр, богино өгүүллэг зохиож эхэлсэн ба 1994 онд японы “Энхийн Соёл” сонины газраас зохион байгуулдаг утга зохиолын уралдаан оролцож тэргүүн байрыг эзэлж байсан.

1998 онд анх Монголд ирж амьдран 2003 оноос эхлэн Монголын хүүхэд багачуудад зориулан хүүхдийн зохиолын номнуудыг өөрөө зохион, зурган комик хэлбэрээр гаргаж эхэлсэн юм. Өдгөө 38 хүүхдийн номыг хэвлүүлэн гаргаж Хүүхдийн төлөөх байгууллага болон номын дэлгүүрүүдээр дамжин хүүхдүүдийн хүртээл болгоод байна. Дээрх номууд нь агууллагын хувьд хүүхдийн ёс зүйн зөв хүмүүжилд чиглэгдсэн ба байгаль болон амьтадыг хэрхэн хайрлах хамгаалах, найз нөхдөө хэрхэн хүндэлж, бусдыг ойлгож сурах, мөн эцэг эх хүүхдийн хоорондын нандин харилцааны талаар үлгэрчилсэн болон комик зураг хэлбэрээр харуулсанаар өвөрмөц юм.

Та бүхэн зохиолч, зураач Мари Моритагийн зураг болон номуудыг сонирхохыг хүсвэл facebook дээр Tsogbayar Mari Art хаягаар орж сонирхоорой. Мөн www.artoftsogoo.weebly.com хаягнаас үзэж болно.

  Уран бүтээлээс: 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.