“ОЮУНЛАГ БОЛОВСРОЛ” төсөл

Хүүхэд бүрийн бүтээлч чадварыг дэмжсэн “ОЮУНЛАГ БОЛОВСРОЛ” төсөл 2012-2015 оны хооронд хэрэгжих бөгөөд төслийн гүйцэтгэгч нь математик гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Оюунлаг бүрэн дунд сургууль бөгөөд хамтран ажиллах байгууллагуудаар БШУЯ, МУБИС, Төслийн Удирдлага Хөгжлийн хүрээлэн, Үгээр урлах эрдэм ТББ, Монголын Ой Тогтоолтын академи, Оюунлаг боловсрол академи, UBS телевиз оролцоно.

                Нийгмийн ухааны ангилалд багтах  хичээлүүдийн өнөөгийн төрх байдал нь сэтгэн бодохуйд биш цээжлэн тогтооход чиглэгдсэн сургалт нь хүүхдийн бие даан суралцах боломжийг дээшлүүлэх биш хаагдмал байдалд оруулдаг, оюун ухааныг нь сэргээх бус царцаадаг, хөгжүүлэх бус хөшүүн сэтгэлгээнд оруулдаг энэ хандлагыг эрс өөрчлөх зорилготой билээ.

                Иймээс 2008 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн эрдэмтдийн гаргасан ирээдүйд өндөр хэмжээнд үнэлэгдэх гол 10 чадварт баримжаалсан Нийгмийн ухааны ангилалд багтах хичээлүүдийн сургалтын агуулга арга зүй технологийн өөрчлөлтийг 4 үндсэн чиглэлээр явуулна.  Энэхүү төслийн үр дүнд Оюунлаг бүрэн дунд сургууль дүүрэг нийслэлийнхээ хэмжээнд өөрийн нэрийн хуудас болсон бага ангийн сургалт, математикийн гүнзгийрүүлсэн сургалт байсан бол 1-2 жилийн дараа дунд ахлах ангийн сурагчдад зориулсан өөрийн сургуулийн брэнд сургалтын технологийг бий болгоно.

               Оюунлаг боловсрол төслийг хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан бэлтгэл ажлын хүрээнд нийт багш, сурагчдынхаа илтгэх урлаг, мэтгэлцээний урлаг, эссэ бичлэгийн 3 кредиттэй сургалтуудыг амжилттай зохион байгуулж ирэх хичээлийн жилд бусдыг үлгэрлэх багш найз нөхдөдөө туслах сургагч, сурагч багш нарыг бэлдэн анхны төгсөлтөө хийж сургагч суралцагч багш нарын гарчилгээг 60 сурагчдад олголоо.

 Ирээдүй рүү чиглэсэн зөв хандлагатай өөрчлөлт шинэчлэлттэй хөл нийлүүлэн алхах нь бидний давуу тал байх болно.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.