0 0 By oyunlag news Мэдээ НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН Нийслэлийн тэргүүний “ОЮУНЛАГ” дунд сургууль, БЗД-ийн тэргүүний “АМГАЛАН” цогцолбор сургуулийн сурагчдын хамтарсан нөхөрсөг уулзалтын сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд сургуулиа төлөөлөн сагсан бөмбөгийн дугуйлангийн 4 баг ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсоноос Д.БААСАНДАШ ахлагчтай “ОЮУНЛАГ” баг дэд байр эзэлж мөнгөн медалийн эзэд боллоо. Ийнхүү энэ амжилтыг үзүүлэхэд гол хүч дугуйлангийн багш Д.Уянгагийн хичээл зүтгэл, сурагчдын маань багаар ажиллах чадварын нэгэн илэрхийлэл болж чадсан тэмцээн боллоо. Тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа цаашдын суралга, урлаг спортын арвин их амжилтыг хүсэн ерөөе. oyunlag news / About Author More posts by oyunlag news Leave a comment Cancel reply Save my name, email, and website in this browser for the next time I comment. Send Comment