Scroll Top
%d0%b8%d0%bb%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%bd%d1%8d%d1%8d%d0%bb%d1%82%d1%82%d1%8d%d0%b9-%d1%82%d1%8d%d0%bc%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%83%d0%b4%d0%b8%d1%80%d0%b4%d0%b0
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ИЛТГЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ИЛТГЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны холбоо, “Оюунлаг” бүрэн дунд сургууль хамтран Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дундах хотын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Тус тэмцээнийг сурагчдын илтгэх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь хурцлах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх, хөгжил дэвшилд бусдыгаа манлайлан түүчээлэхэд нь түлхэц болох зорилгоор зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ЗОРИЛГО:

Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиудын оюунлаг манлайлагч сурагчдыг дэмжих, уран илтгэх чадварыг нь хөгжүүлэх, урам зориг өгөх, өөртөө итгэх итгэлийг нь хурцлахад тус тэмцээний эрхэм зорилго оршино.

ИЛТГЭЛИЙН СЭДЭВ: “БОЛОВСРОЛЫН НАСАН ТУРШИЙН БАЯЛАГ”

ХАМРАХ ОРОЛЦОГЧДЫН ХҮРЭЭ:

Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЕБС-д суралцагч 14-18 настай суралцагчид оролцох эрхтэй.

ХЭЗЭЭ ХААНА:

  • ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН /03-р сарын 15-ны 16 цагт МУБИС -ийн “Б” байрны 212 тоот/

  • ТЭМЦЭЭН /03-р сарын 16-ны 10:00 цагт МУБИС -ийн “А” байрны 312 тоот/

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  • “Үгээр Урлах Эрдэм”  ТББ

  • “Оюунлаг” бүрэн дунд сургууль

  • МУБИС -ийн Оюутны холбоо

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Цаг баримтлах, шүүгчийн шийдвэрийг дагаж мөрдөх

  • Техникийн зөвлөгөөнд суусан байх

  • Мандатны хураамжгүй

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

  • Тэргүүн байр 1 – Өргөмжлөл, Алтан медаль, Мөнгөн шагнал /150000₮/, Эрхийн бичиг

  • Дэд байр 1 – Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал /100000₮/, Эрхийн бичиг

  • Гуравдугаар байр 1 – Өргөмжлөл, Хүрэл медаль, Мөнгөн шагнал /50000₮/, Эрхийн бичиг

  • Шагналт байр 1 – Өргөмжлөл, Дурсгалын зүйл, Мөнгөн шагнал /30000₮/, Эрхийн бичиг

  • Хоёрдугаар шатанд тэмцсэн 20 сурагчид БАТЛАМЖ, Үгээр Урлах Эрдэм ТББ – ын манлайлах эрдмийн сургалтанд үнэгүй суралцах ЭРХИЙН БИЧИГ олгоно.

ОРОЛЦОГЧДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сургуулийн тодорхойлолт

  • Оролцох сурагчийн цээж зураг 1%

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 95903000, 88250132

“ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ НЬ СЭТГЭЛИЙН ГАЛЫГ БАДРААНА”

Сэтгэгдэл үлдээх