0 0 By oyunlag news Мэдээ ҮНДЭСНИЙХЭЭ ХУВЦСААР БАХАРХЬЯ Буян номын гэгээ тооноор чинь цацарч Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан Бүхнээс элбэг сайхан шинэлцгээв үү? Есөн товчтой дээлийнхээ эвхээсийг амрааж өмсөөд Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод Сайхан жилийн өглөөг амар мэнд угтав уу? Жил бүр уламжлан зохион байгууллагддаг “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” өдөрлөгөө цагаан сарын шинийн 4-нд буюу 2013.02.14-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ өдөр Оюунлаг сургуулийн багш сурагчид бүгд үндэснийхээ хувцсаараа гоёсны сацуу Монгол үндэснийхээ хувцсаар бахархсан, монгол ёс заншлын талаар таниулсан өдөр болж өнгөрлөө. oyunlag news / About Author More posts by oyunlag news Leave a comment Cancel reply Save my name, email, and website in this browser for the next time I comment. Send Comment