ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Өөрөөрөө  биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг
Саруул танхимдаа шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг
Самбар шохой ном дэвтэр дундаа гэрээ мартдаг

Нарт хорвоод нандин сайхан албыг эзэмшсэн
Багш танд Монголын багш нарын баярын мэнд хүргэе.
Энэхүү сайхан баярт өдрөөр манай хамт олны дундаас төр засаг шат шатны байгууллагын эрхэм дээд шагналыг хүртлээ. Шагнал маань хийсэн бүтээсэн гэхээсээ илүү ирээдүйд улам ихийг бүтээхийг итгэл өвөрлөсөн шагналууд байв.
Засгийн газрын шагнал БШУЯ-ны “Боловсролын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр англи хэлний багш О.НЯМДАШ шагнагдлаа. 


БШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”- ээр монгол хэл уран зохиолын багш Ж.НОРОВСҮРЭН шагнагдав.  

Бага ангийн багш С.БОРГИЛ БШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”- ээр тус тус шагнагдлаа. 


Монголын хувийн хэвшлийн дунд сургуулиудын “ШИЛДЭГ БАГШААР” багш С.МӨНХ-ЭРДЭНЭ шагнагдлаа. 


“Үйлчилгээний Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр ахлах тогооч А.ОТГОНЦАГААН  шагнагдав.

Оюунлаг дунд сургуулийн захиргаанаас тус сургуульд тогтвор суурьшилтай ажиллаж хөдөлмөрийн өндөр бүтээл гаргаж байгаа 3-5р ангийн тэнхмийн эрхлэгч М.БОЛОРМАА-г  SONY фермийн TOSHIBA notebook-ээр шагналаа.

а

SONY фермийн TOSHIBA notebook-ээр бага ангийн багш Ц.БУЯНТ-ийг шагналаа.

SONY фермийн TOSHIBA notebook-ээр  дуу хөгжмийн багш Ё.ЭРДЭНЭБАТ нарыг тус тус шагналаа.

Бага ангийн багш Ё.ЭРДЭНЭЦОГИЙГ 13 дахь сарын цалингаар урамшуулан шагнав.

Мөн нийт багш ажиллагсаддаа  ӨГӨӨЖ хэвийн боов идээний дээжээр мялаалга өргөлөө.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.