ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛНЫ ШИНЭ ЖИЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛНЫ

ШИНЭ ЖИЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан ажилчид, албан хаагчидтайгаа баяраа тэмдэглэсэн “Оюунлаг” сургууль  өнгөрөгч 2012.12.29-ны үдэш баярын цэнгүүнээ хийлээ. Баярын үйл ажиллагааг нээж, захирал Д.Батсайхан үг хэлсэн бөгөөд түүний дараагаар олон сайхан аялгуут дуугаар мэндчилэн  цааш үргэлжилсэн   юм.  Тус сургууль нь бүхий л ажилтнуудтайгаа хамт өнгөрсөн жилийнхээ хийсэн бүтээсэн ажлыг дүгнэж, ирэх оныхоо ажил амьдралд амжилт хүсч нэгэн үдэш шинэ жилийн баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ.

Баяр дээр баяр нэмсэн үйл явдлууд боллоо:

1. БАЙГУУЛЛАГЫН АВАРГА АЖИЛЧИД ТОДОРЛОО:

Сургуулийн цайны газрын ахлах тогооч Д.Удвал 2012 оны БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА  өргөмжлөл болон  “LCD-32” телевизор  шагнууллаа.

Мөн

Сургуулийн биологийн багш Б.Оюун-Эрдэнэ  2012 оны БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА БАГШ  өргөмжлөл болон  “LCD-32” телевизор  шагнууллаа.

2. “НОМЫН АНД” аян болон “ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА” аяны хүрээнд дараах багш нарыг шалгаруулан цалингийн 30%-иар урамшууллаа.

– “НОМЫН АНД” аяны хүрээнд:

1. “НОМЫН ШИЛДЭГ АНД” хамт олон – С.Улаанхүү багштай 4б анги

2. “НОМЫН ШИЛДЭГ АНД” хамт олон – Алтанчимэг багштай 8б анги

3. “НОМЫН ШИЛДЭГ АНД” хамт олон – Осоржамаа  багштай 5в анги

4. “НОМЫН ШИЛДЭГ АНД” хамт олон – Б.Оюун-Эрдэнэ  багштай 7в анги

3. “ЭЕЛДЭГ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭГЧ ХАМТ ОЛОН” өргөмжлөлийг багш Одончимэгт цалингийн 30% -ийн урамшууллаар шагналаа:

1-2р ангийн тэнхмийн эрхлэгч Б.Ариунзул

3-5р ангийн тэнхмийн эрхлэгч М.Болормаа

Гадаад хэлний тэнхмийн эрхлэгч Г.Ганжаргал

Нийгмийн ухааны тэнхмийн эрхлэгч Ч.Цэцэгээ нарт сургуулийн захиргааны гарын бэлгээр шагналаа.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.