3-5р ангийн НОМЫН АНД-ууд тодорлоо.

3-5р ангийн “НОМЫН АНД”-ууд тодорлоо.

Уламжлалт “НОМЫН АНД” аяны 1-р шат 2012 оны 11 сарын 19-нөөс 12 сарын 21-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус аяны хүрээнд 3-5р ангийн сурагчдын дунд 5

  •        Номыг ойлгож  ухаарч унших
  •        Өөрийн сонирхлын дагуу унших зүйлээ зөв оновчтой сонгож унших
  •        Уншсан зүйлийнхээ дагуу зөв ойлгомжтой, цэгцтэй ярьж байх
  •        Уншсан номынхоо тэмдэглэлгээ хөтлөх
  •        Үйл явдлыг зурах гэх мэт чадваруудыг эзэмшсэн.

Тус аяны хүрээнд анги тус бүрээр заавал унших зохиолын төрөл, сэдвүүдийг гаргаж, анги бүр уншлагын цагаараа уншиж судалсан билээ.

Энэ ажлын хүрээнд:

–       Э.Осоржамаа багштай 5в анги

–       С.Улаанхүү багштай 4б ангиуд шилдэг ангиар шалгарч хүндэт өргөмжлөл хүртсэн бөгөөд анги удирдсан багш нарыг цалингын 30% шагнаж урамшууллаа.

Мөн зөөвөл унших зохиолын хүрээнд АХА тэмцээн зохиосон бөгөөд бүх сурагчдыг хамарч, сурагчид идэвхитэй оролцсоны дотроос

–       3б ангийн сурагч  Д.Энхбилэг

–       4а ангийн сурагч Н.Мөнх-Учрал

–       5б ангийн сурагч М.Тэмүүлэн нар ялагчаар шалгарч, СУРГУУЛИЙН ШИЛДЭГ СУРАГЧ өргөмжлөл хүртлээ.

Мөн сурагчдын найруулан бичих, бүтээлчээр сэтгэж бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор  “МИНИЙ БҮТЭЭЛ” бяцхан номын уралдаанд нийт сурагчид маань идэвхтэй оролцсоноос шилдэг 9-н сурагчийг шалгарууллаа.

  1. 3в ангийн сурагч Н.Оргил

  1. 4а ангийн сурагч Б.Билэгзаяа
  2. 4в ангийн сурагч Г.Жаргал
  3. 4б ангийн сурагч С.Номин
  4. 4в ангийн сурагч М.Мөнгөлжин
  5. 4а ангийн сурагч Т.Тэнүүн
  6. 4в ангийн сурагч Ж.Ариунзаяа
  7. 4а ангийн сурагч Ц.Хан-Эрдэнэ
  8. 5а ангийн сурагч О.Мишээлт-Од шилдгээр шалгарлаа.

Номтой нөхөрлөж, номын анд болсон нийт бяцхан шавь нартаа сурлагын өндөр амжилт хүсч 2-р шатны аяндаа амжилттай оролцохыг уриалж байна.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.