“ОЮУНЛАГ” СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ
“ОЮУНЛАГ” СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ
2015-2016 оны хичээлийн жилд Оюунлаг бүрэн дунд сургуулийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “ЭРҮҮЛ ХҮҮХЭД” хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1. 15-р хорооны өрхийн эмнэлэгтэй хамтран бага ангийн сурагчдыг эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж вакцинжуулалтанд 98.4%-ын гүйцэтгэлтэйгээр орууллаа.
2. “ТОД ЭЙЧ” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй сурагчдынхаа бие бялдрын хөгжил,өсөлт бойжилтын хэвийн ажиллагаанд үзлэг оношлогоо хийх, хүүхэд багачуудад зориулсан сургалтуудыг зохион байгуулах,эцэг эх асран хамгаалагчдад зохих зөвлөмж үйлчилгээг үзүүлэх ажлыг хийж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.
Судалгаанд нийт 1-12-р ангийн 800 орчим сурагчид судалгаанд хамрагдсанаас 334 хүүхэд биеийн биеийн ерөнхий бүтэцийн өөрчлөлттэй гарснаас 29.2% таргалалт, 18.2% нь таргалах магадлал өндөртэй, 5% нь жин багатай, 29.2% нь булчингийн хөгжил сул. Нийт хүүхдийн 14% нь өсөлтийн хувьд өөрчлөлттэйгөөс 11% нь хэт өсөлттэй 4% нь өсөлтийн хувьд хоцрогдолтой гэж тогтоогдов. Үүнээс бага ангийн сурагчдын 15.5% нь таргалалт ихтэй 22.4% нь таргалах магадлал өндөртэй 5.1% нь жин багатай байх ёстой хэмжээнээс бага 32% нь булчингийн хөгжил сул байна. Бага ангийн өсөлт хөгжилтийн судалгаагаар 9.8% нь хэт өндөр 2.6% нь өсөлтийн хувьд хоцрогдолтой болох шинжилгээгээр тогтоогдов. ДҮГНЭЛТ 3-12-р ангийн сурагчдын хувьд нийт таргалалттай,таргалах магадлал өндөртэй хүүхдүүд их байгаа нь өндөр үзүүлэлт юм.Таргалалтын гол шалтгаан нь зохисгүй хоололт,хоолны буруу дэглэм барьдаг,хөдөлгөөний хомсдол,цөөн тохиолдолд дотоод шүүрлийн болон удамшлын эмгэгээс таргалалт үүсч байна. Биеийн жингийн индексээр таргалалтыг 4 зэрэгт хуваадаг. 15%-24% 1-р зэрэг 25%-49% 2-р зэрэг 50%-99% 3-р зэрэг 99%-аас дээш таргалалттай байна гэдэг хүүхэд доорх эмгэгүүдээр өвдөх эрсдэл өндөр байгааг харуулж байна.Цусны даралт ихсэх,чихрийн шижин өвчнөөр өвчлөх,архаг цөс болон нойр булчирхайн үрэвсэл үүсэх,элэг өөхлөх Булчингийн ажиллагаа сул байгаа байдал нь хүүхдээ чийрэгжүүлэх биеийн тамир спортоор хичээллүүлэх талаар сургуулийн захиргаа эцэг эхчүүд нэлээд бодолцох шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Иймээс 2-р улирлаас эхлэн биеийн тамирын хичээлийн орох цагийн тоог нэмэгдүүлэх,сургалтын чигийг хүүхдийн эрүүлжих бие бялдар булчингийн ажиллагааг хөгжүүлэх,нийт сурагчдын дунд явагдах спортын арга хэмжээг аль болох олнорр нь зохион байгуулах шаардлагатай байгааг анхаарч ажиллахаар боллоо.