6-7-Р АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН
ХАРИЛЦААНЫ УРЛАГ “ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
ХҮҮХДҮҮД ЭЭ
Ирээдүйн зуунд сурч ажиллаж амьдрахад хэрэг болох эн тэргүүний чадваруудын нэг бол өөрийгөө таньж мэдэх, өөрийн бодсон санасан зүйлээ бусдад илэрхийлэх,түүнийгээ баталгаа нотолгоо үндэслэлтэйгээр тайлбарлах, бусдыг соносох, багаар хамтран ажиллах,мэдээллийг сонгон боловсруулалт хийх, дүгнэлт гаргалгаа гаргах, гүйцэлдүүлэх, үнэлгээ дүгнэлт хийх зэрэг чадварууд билээ.
Иймээс сургуулийн албан ёсны сургалтаас олж авах боломж тааруу чадваруудыг хичээлийн бус цагаар эзэмших боломжийг Оюунлаг сургуулийнхаа 6-7-р ангийн сурагчдад олгох сургалтыг ЛЕКТОР төвийн мэргэжлийн багш нартай хамтран энэ хичээлийн жилийн туршид явуулахаар болсныг хүүхдүүд та бүхэнд сонордуулж байна.
Оюунлаг сургуулийн захиргаа сурагчдынхаа сургалтын төлбөрийг хүүхэд хөгжүүлэх сангаасаа гаргахаар боллоо. Иймээс та бүхэнд энэ сайхан боломж олдож байгаа тул идэвхитэй оролцож олон сайхан зүйлийг шинээр танин мэдэж, өөрсдийн хувийн чадваруудаа хөгжүүлээрэй. Та бүхэнд амжилт хүсье.