Монгол Улсын Ардын багш Ү.Маамын нэрэмжит математикийн “Түргэн бодолт” -ын уралдаан
Монгол Улсын Ардын багш Ү.Маамын нэрэмжит математикийн “Түргэн бодолт” -ын уралдаан 9 сарын 27-ноос 28-ны өдрүүдэд СБД-ийн “Шинэ-Үе” сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт 2500 орчим сурагчид оролцсоноос 430 сурагч медальт байранд шалгарлаа.
Математикийн түргэн бодолтын тэмцээн нь оролцогчидоос математикийн мэдлэгийг дээд зэргээр шаардахаас гадна хугацааны хувьд тун богино байдаг тул авхаалж самбаа, товч хялбар оновчтой бодолт хийх зэргийг зайлшгүй шаардаж байдаг.
Тус тэмцээнд ОЮУНЛАГ бүрэн дунд сургуулийн 9-10 р ангийн сурагчид оролсоноос бүгд өндөр амжилттай оролцож сургууль хамт олон, эцэг эх сурган, хүмүүжүүлэгч багш нарынхаа нэрийг нийслэлийн хэмжээний тэмцээнд өндөрт өргөсөн нь тун талархууштай явдал боллоо.
Ингээд та бүхэндээ медаль хүртсэн сурагчидаа таницлуулъя
1. 10б ангийн сурагч Эрхэс алтан медаль
2. 10а ангийн сурагч Чинсанаа мөнгөн медаль
3. 10б ангийн сурагч Билэгт мөнгөн медаль
4. 10а ангийн сурагч Шинэхүчит хүрэл медаль
5. 10б ангийн сурагч Буянзаяа хүрэл медаль
6. 10а ангийн сурагч Энх-Амгалан хүрэл медаль
7. 9б ангийн сурагч С.Дөлгөөн хүрэл медаль
8. 9а ангийн сурагч Цэлмүүн хүрэл медаль
9. 9а ангийн сурагч Халиун хүрэл медаль
10. 9а ангийн сурагч Э.Энхжин хүрэл медаль
11. 5в ангийн сурагч Бат-Эрдэнэ хүрэл медаль
12. 9 ангийн сурагч Г.Мөнхтүшиг батламж
Нийт сургуулийн хамт олны өмнөөс тэмцээнд амжилттай оролцсон сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье!