2014 оны 09 сарын 20-ны өдөр Оюунлаг БДС-ийн спортын бага наадам Монголын хөлбөмбөгийн холбооны зүлэг ногоон талбайд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Оюунлаг БДС –нь 2014-2015 оны хичээлийн жилд сурагчдад өв тэгш боловрол олгох зорилго дэвшүүлэн оюун санаа, бие бялдар , харилцаа, хувийн зохион байгуулалт,сэтгэлийн тэнхээ, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.
Спортын бага наадмын нээлтийн үйл ажиллагаа 11:00 минутанд оролцогч нийт сурагч багш нарын парадын жагсаалаар эхэлж, спортын авъяаслаг сурагчдын үзүүлэх тоглолтоор үргэлжилсэн.
Тус сургуулийн захирал Д.Батсайхан сурагчдын авъяас сонирхлыг дэмжих, бие бялдарын хөгжлийг сайжруулахад чиглэсэн 6 төрлийн дугуйлангийн сургалтыг зохион байгуулж, 120 орчим сурагчдыг өдрийн тогтмол сургалтаар, бүх сурагчдыг сургуулийн цахим орчны сургалтаар хөгжүүлэхээр болсныг нийт сурагчид, эцэг эхчүүдэд мэдэгдэв.
Өмнө хичээлийн жилд дугуйлангийн сургалтанд хамрагдан, сургууль, дүүрэг, улсын хэмжээний тэмцээн уралдаануудад амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль авсан сурагчдыг танилцуулж спортын бага наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээсэн юм.
Нээлтийн үйл ажиллагааны дараа биеийн тамирын багш Пүрэвдорж бага наадмын оролцогч нийт сурагч багачуудад гимнастикийн дасгал хөдөлгөөнийг бие халаалт болгон зааварлав
Энэ удаагийн спортын бага наадам I-II,III-V,VI-VIII,IX-XI гэсэн ангиллаар кросс гүйлт, байрнаас уртад харайх, олс таталт, 100м гүйлт, гэсэн дарааллаар явагдаж, төрөл төрлийн шилдгүүддээ өргөмжлөл, медаль гардуулж өгсөнөөр өндөрлөсөн юм.
Намрын улирлын спортын бага наадмын үйл ажллагаанд анги хамт олноороо идэвхи чармайлттай оролцсон нийт сурагчиддаа спортын болон сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.