Олон улсын математикийн “Кенгуру-2014” уралдаанд Оюунлагийн хүүхдүүд одтой байна

 Жил бүр уламжлал болон явагддаг “Кенгуру” олон улсын математикийн олимпиад  өнгөрөгч хичээлийн жилийн хавар амжилттай зохион байгуулагдсан бөгөөд “Оюунлаг” сургуулийн сурагчид өргөнөөр идэвхтэй оролцлоо.

Кенгуру олимпиад нь: 

1980-аад оны эхээр Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран өөрийн орондоо нэгэн математикийн нэгэн тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ тэмцээний онцлог нь:

–          Бодлогууд нь сонгох хэлбэрийн тестэн даалгаврууд

–          Хариуг (хүний оролцоо байхгүй) компьютерээр засдаг тул богино хугацаанд олон сурагчийн материалыг засдаг гэсэн хоёр үзүүлэлтээрээ уламжлалт математикийн олимпиадаас өвөрмөц ялгаатай байв.

Уг тэмцээнд жил бүр оролцох сурагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй австрали сурагч оролцдог болсон байна.

1991 онд дээрх тэмцээний туршлага дээр тулгуурлан Францын математикч Андрей Деледик (Andre Deledicq), Пиерри Воудине (Pierre Boudine) нар  Франц улсад зохион байгуулсан явагдсан ба энэ үед 120000 сурагч оролцож байжээ. Тэд Австрали нөхдөдөө хүндэтгэл үзүүлж уг тэмцээнийг “Кенгуру” уралдаан гэж нэрлэсэн байна.

1993 оны 6-р сард Кенгуру уралдааны Францын зохион байгуулагчид Парис хотод “Европын орнуудын хүрээнд уулзалт” зохион байгуулжээ. Тус уулзалтад 8 орон оролцсон байна. (Франц, Беларусь, Унгер, Нидерланд, Польш, Румын, Оросын Холбооны Улс, Испани)

1994 оны 6-р сард ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Кengourou sans frontieres” олон улсын холбоо байгуулав. Энэ холбоо жил бүр хуралдаж “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлын талаар хэлэлцэж байхаар шийдвэрлэжээ.

Кенгуру уралдаан яагаад хурдан массыг хамарсны гол нууц нь юу байв?

–        “Уйтгартай, хүнд шинжлэх ухаан”-ы чанд хэлбэрээс зайлсхийж, амьд агуулгатай, олон янзын өвөрмөц шийдлээр бодож болох бодлого тавигддаг.

–       Аль ч бодлогыг сурагч өөрийн хүчээ дайчилбал бодож чадна. Харин цагийн хязгаарлалттай.

–        Сурагчид бодлого бодох явцад сэтгэл зүйн стресст орохгүй ба математикийг амьдралд хэрэглэж болно гэсэн урам зоригийг бадраадаг.

–       Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, оновчтой зөв шийдвэр гаргах чадвар суулгах

–       Масс сурагчдад зориулсан зэрэг үзүүлэлтүүд нууцын гол зангилаа болж байна гэж дэлхийн сурган хүмүүжүүлэгчид дүгнэсэн байна.

Энэхүү уралдаанд манай сурагчид амжилт арвинтай оролцлоо үүнд:

3-4 ангийн ангилалд

     – 3а анги Л.Эрдэмбаяр Алт, 1 зэргийн диплом

    –  3в анги Б. Хүсэлбаяр Мөнгө, 1 зэргийн диплом

    – 3а анги Н.Мянганмэдмэд Мөнгө, 1 зэргийн диплом

    – 3б анги Б.Мичидмаа Хүрэл, 1 зэргийн диплом

 -3б анги Б.Баттүшиг Хүрэл, 1 зэргийн диплом

    – 3в анги Б.Эрх-Од Хүрэл, 1 зэргийн диплом

    – 3б анги Б.Баттүшиг Хүрэл, 1 зэргийн диплом

    -3а анги О.Сүндэрьяа 2 зэргийн диплом

    – 3в анги  Х.Мөнхдаваа 2 зэргийн диплом

    -3в анги Г.Энхцолмон 3 зэргийн диплом

   -4б анги Д.Энхбилиг Мөнгө, 1 зэргийн диплом

    -4б анги Г.Хүслэнбилиг Хүрэл, 1зэргийн диплом

   – 4б анги Н.Одонгоо 2 зэргийн диплом

   – 4в анги Б. Отгонбаяр 2 зэргийн диплом

   – 4в анги С.Бат-Эрдэнэ 2 зэргийн диплом

   – 4б анги Ө.Даваажаргал 3 зэргийн диплом

Энэхүү уралдаанд амжилттай оролцсон сурагчиддаа сургуулийн нийт хамт олны өмнөөс баяр хүргэе

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.