“ЗОРИЛГО НЬ ИТГЭЛ ТЭМҮҮЛЛИЙГ ӨГДӨГ” УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА

    Энэ хичээлийн жилээс “Оюунлаг” сургуулийн I-VIII ангийн сурагчид генетик тестийн сорил судалгааг өгсөн билээ. “Student research” төслийн хүрээнд Манлайллын Боловсролын Үндэсний Төвтэй хамтран сурагчдад чиглэсэн “Хөгжлийн цуврал” лекц, уулзалт, ярилцлага, зөвлөмж, сургалт, хэлэлцүүлэг гэсэн цогц арга хэмжээг эхлүүлж байгаа юм.

    2019 оны 12-р сарын 02-ны өдөр хувь хүний хөгжлийн “+300 клуб”-ийн багш, боловсролын удирдлагын магистр Т.Төмөрхүү VIII-IX ангийн сурагчдад “Зорилгын хүч” сэдвээр лекц уншлаа. Лекцийн хүрээнд “Зорилгоо зөв тодорхойлж, зорилгодоо хүрэх арга замаа төлөвлөх нь амжилтын үндэс, зорилго нь хүчтэй хүнээс эрч хүч ундарч, зорилгодоо тэмүүлсэн үйл ажиллагаа нь нягт чамбай байж үр дүн нь гайхалтайгаар гарна…” зэрэг ерөнхий агуулгыг задалж тайлбарласан сайхан уулзалт ярилцлага боллоо.

    Мөрөөдөл, зорилго бол бидний хязгааргүй уудам тэнгэрт дүүлэн нисэх далавч хүч гэдгийг ухаарч, өмнөө тавьсан зорилгодоо тууштай, зогсолтгүй шамдан суралцахыг ухаарсан, олон шинэ мэдлэг, мэдээлэл сонсож, багштайгаа болон үе тэнгийн найзуудтайгаа санал бодлоо чөлөөтэй солилцож, бие биедээ халуун дулаанаар урмын үг хэлж байлаа. Ийнхүү дараагийн цуврал уулзалт, лекц, хэлэлцүүлгийг хүүхдүүд маань ямар сэдвээр бидэнд мэдлэг ойлголтыг хүргэх бол гэсэн их хүлээлттэй сайхан уулзалт ярилцлага боллоо.

Заавал биелүүлэх мөрөөдөлтэй

Заавал хүрэх зорилготой байгаарай.

Хөгжлөөр жигүүрлэж, тасралтгүй суралцъя.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.