“НОМЫН САЙН НӨХӨР” аян үргэлжилж байна

“Уншлагыг дэмжих хөтөлбөр”-2021 төслийн хүрээнд номтой нөхөрлөхийн үнэ цэн, ач холбогдлыг таниулах, сурагчдын ном унших, найруулан бичих, зурах чадварыг дээшлүүлэх зорилготой “НОМЫН САЙН НӨХӨР” аян 2019-2020 оны хичээлийн жилд үргэлжилсээр байна. “Оюунлаг” сургуулийн II-XI ангийн сурагчид номын санд хуваарийн дагуу бүтээлч уншлага хийж, уншсанаа номын тэмдэглэлийн дэвтэрт бичиж, зохиолын үг хэллэгээр уран яруу ярьж, ярих, бичих, унших, сонсох, эх зохиолд задлал хийх чавдараа хөгжүүлэх нь энэхүү аяны гол зорилго юм.
Бага боловсролын багш нар болон МХУЗ-ын багш нар анги тус бүрийн “Заавал унших зохиолын жагсаалт”-ыг гаргалаа. Сурагч бүрийн хүсэн хүлээдэг, хамгийн сайхан цаг бол “Уншлагын цаг” хэмээн хэлж байсан нь үнэхээр сайхан бахдам байлаа.

ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.