Scroll Top
2013-2014-%d0%be%d0%bd%d1%8b-%d1%85%d0%b8%d1%87%d1%8d%d1%8d%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b4-%d0%bc%d0%b0%d0%bd%d0%b0%d0%b9-%d1%81%d1%83%d1%80%d0%b0%d0%b3%d1%87%d0%b4%d1%8b%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

2013-2014 оны хичээлийн жилд манай сурагчдын гаргасан амжилтууд:

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН

ЖИЛИЙН ТАЙЛАН 

2013-2014 оны хичээлийн жилийн  зорилт нь:

Байгууллагын 2009-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний хүрээнд сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж сургалтын чанарыг дээшлүүлэх     

Сургалтын дидактикийн орчинг сайжруулах,санхүүгийн найдвартай байдлыг хангах замаар сургуулийн тохилог орчинг бүрдүүлэх

Сурагчдын авьяас билгийг хөхүүлэн дэмжих, нийгэмших үйл явцыг дэмжих хөтөлбөр, “Оюунлаг боловсрол төсөл”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах.

 Манай эрдмийн хамт олон энэ хичээлийн жилд 680 сурагч 48 багш, англи хэлний гадаад багш – 3, Хятад хэлний багш – 1 , үйлчилгээний 12 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Өнөөдөр манай багш нарын бүрэлдхүүнд МУГ багш-1, БТА-13, мэргэшлийн зөвлөх зэрэгтэй багш-3, тэргүүлэх зэргийн багш-4, арга зүйч багш 11 ажиллаж сургалтын чанарыг  өндөр төвшинд хангаж ирлээ.

                2013-2014 оны хичээлийн жилд Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд  зохион байгуулагдсан дугуйлангийн сургалтуудын  тайлангийн ажиллагаа үнэхээрийн дуу хуур цогцлоосон, цоглог аялгуундаа уран хөдөлгөөнт гимнастик, тансаг сайхан бүжгээрээ үзэгчдийн сэтгэлийг баясгасан, эрч хүчтэй, сонин содон , гайхамшигтай тоглолт үзүүлбэрүүдийг бэлтгэн хүргэж байгаа нийт багш ажиллагсад, авьяаслаг хүүхэд багачууддаа талархал дэвшүүлье.

              Дугуйлангийн хамран сургалтыг өргөжүүлэх үүднээс сургуулийн вэб хуудсаар дамжуулан дугуйлангийн хичээлүүдийг үзэх боломжийг нийт сурагчдад олгож олгож орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна. 

                    Хүүхэд хөгжүүлэх ажлын хүрээнд энэ хичээлийн жилд  15 төрлийн дугуйлангийн  сургалтуудыг амжилттай зохион байгуулж  түүнд өдрийн тогтмол сургалтанд 189 сурагч ,өөрийн сургуулийн вэб цахим орчноороо эчнээ сургалтанд 680 гаруй сурагч хамрагдан суралцаж байна

       Эдгээр дугуйлангийн сургалтуудаас хот улс, дүүргийнхээ хэмжээнд урлаг спорт, хичээл сургалтынхаа амжилт бүтээлээрээ бусдыг манлайлж аваргын алт мөнгө ,хүрэл медаль ,шагнал урамшлыг хүртсэн сурагчдынхаа заримыг нь  төлөөлөл болгон танилцуулья.

  • Хотын аварга шалгаруулах Уран илтгэл, Мэтгэлцээний урлагийн тэмцээнд шилдэг амжилтыг үзүүлж сургууль хамт олныхоо нэрийг гаргаж яваа 11-р ангийн онц сурлагатан сурагч Б.Амарболд, Б.Амартүвшин, Мэндбаяр, Э.Энхрийлэн, 10-р ангийн сурагч- О.Тамир, Э.Бат-Эрдэнэ,  9-р ангийн онц сурлагатан Т.Номулин, Д.Уянга М.Чинсанаа нар юм.  
  • Хурц уран ухааны гайхамшиг болсон Шатрын спортоор хичээллэж Хот дүүрэг төдийгүй Олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон Ч.Чингүн, Ч.Чинтүшиг, Ган-Эрдэнэ сурагчдадаа баяр хүргэе. Мөн энэ хичээлийн жилд сургуулийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулж сургуулийн шилдэг шатарчдаа тодруулан шигшээ багаа амжилттай бүрдүүллээ. САШТ – ээс Г.Гэрэлт-Од, Э.Энхжин, Д.Хүслэнцэцэг, Д.Энхсайхан, Цогбадрах, Батзориг, Мичидмаа, Аминзаяа, Эгшиглэн, Учралтөгс, Зоригт, Энхсаран, Мөнгөнтуяа, Чинхүсэл, Баярбаатар, Чинсанаа, Халиун, Алтжин гэх мэт сурагчид маань шалгарч сургуулиа төлөөлөх шигшээ багийн гишүүд боллоо.
  •  Тэшүүрийн спортын наадмын улсын аварга, хотын аварга 5-р ангийн сурагч Темерлан Рей
  •  Байт сурын улсын аваргын хүрэл медальт спортын дэд мастер Сүрэнжав нь энэ хичээлийн жилд Хятад улсад зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.
  •  Усан спортын дэд мастер 11-р ангийн сурагч Амарболд  нь энэ хичээлийн жилд арвин амжилт үзүүлсэн сургуулийнхаа үлгэр жишээ сурагчаар шалгарсан. Амжилтуудыг нь дурдвал:
    2013 онд идэрчүүдийн УАШТэмцээнээс – ХҮРЭЛ медаль – 2                                               
  • 2013 онд МУССХ нэрэмжит усан сэлэлтийн тэмцээнээс –  МӨНГӨН медаль -1, ХҮРЭЛ медаль
  • 2013 онд Зүүн Азийн 6-р их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож ирсэн.
  •  Хүүхдийн ордны урлагийн алт мөнгөн медальт сурагч Номулин, Мичидмаа, Чингүүн, Амгаланбаяр, Саруул, Энх-амгалан, Мөнгөлжин
  • Хөл бөмбөгийн хот дүүргийн аваргын алт мөнгөн медальт сурагч Бат-Оргил, Алтан-учрал Энхбилэг,Итгэл, Баатархүү, Улсын лигийн тэмцээний алт мөнгөн медальт сурагч Г.Алтангэрэл. Мөн хөл бөмбөгийн хотын аварга шалгаруулах тэмцээний алтан медалт сурагч Бат-Очир эгнээнд элсэн орлоо.
  • “Нисэх загвар ” -улсын аварга шалгаруулах  тэмцээнээс –  цом, алтан медалийн эзэн болсон сурагч О.Сансар 
  • Дэлхий нийтийн хэрэглээний хэл болсон англихэл, хятад хэлийг судалж байгаа сурагчдын маань амжилтын хуудас арвин байна. Англи хэлний  гадаад багш – 3, Хятад хэлний багш – 1 урилгаар авчран ярианы хичээлээ орууллаа. Хот ,дүүргийн, нэрэмжит олимпиадууд мөн Улаанбаатар сургуулийн англи хэлний олимпиадаас  сургууль анги хамт олноо төлөөлөн оролцож хотын аваргын алт  медаль сурагч Золбоо, Энхболд, Мандуул, Гэрэлт-Од, Биндэрьяа, Хангал, Гэрэлсүрэн ….. Амжилтуудаас : 
    • Отгонтэнгэр ИС-ийн нэрэмжит англи хэлний олимпиадад манай 11-р ангийн сурагчдын баг ТЭРГҮҮН байр эзэллээ.
    • Дүүргийн олимпиадад амжилттай оролцон багаараа – III байр эзэллээ
    • “Зуун билэг” сургуулийн нэрэмжит олимпиадаас алтан медаль – 3, мөнгөн медаль – 2, хүрэл медаль 7
    • Оюунлаг сургуулийн анли хэлний олимпиадаас: алтан медаль – 7, мөнгөн медаль – 7, хүрэл медаль – 7

Мөн энэ хичээлийн жилд BURTON ENGLISH хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Шинжлэх ухааны төрөлжсөн хичээлүүд болох математик, физик, хими биологийн хот улс.дүүргийн олимпиадуудаас медаль хүртсэн сурагчдын тоо маш олон боллоо.

Энэ хичээлийн жилд Манай математикчидын амжилт:

  • “Зуун билэг” сургуулийн түргэн бодолтын олимпиадаас мөнгөн медаль – 6, хүрэл медаль – 5
  • БЗД олимпиадаас: алтан медаль – 1, мөнгөн медаль – 2, хүрэл медаль-2
  • “Шинэ үе” сургуулиас зохион байгуулсан математикийн олимпиадаас хүрэл-7, мөнгө-4 
  • “Кингру” олимпиадаас: Алт I зэргийн диплом-2, мөнгөн I зэргийн диплом – 4, хүрэл  I зэргийн диплом – 9, II зэргйин диплом – 13, III зэргийн диплом – 5

Мөн хими биологийн хичээлээр үзүүлсэн амжилтууд:

  • Монгол Энэхтхэгийн хамтарсан сургуулийн нэрэмжит химийн олимпиадаас 8а ангийн сурагч Энхжин – хүрэл медаль,
  • Дүүргийн олимпиадад 9а ангийн Сансар – мөнгөн медаль, 9б ангийн Эрхэс – хүрэл медаль,
  • Улсын хими биологийн олипиадад  Сансар, Цолмонбаяр нар амжилттай оролцлоо.
  • 6-р сургуулийн нэрэмжит биологийн олимдиадад 8а ангийн сурагч Энхжин – хүрэл медаль зэрэг амжилтуудыг гаргалаа.

       П.Энхболдын нэрэмжит математикийн улсын уралдааны аваргын алт мөнгөн медальт, хот дүүргийн аваргын олон удаагийн шагналтан сурагч Б.Алтангэрэл, М.Чинсанаа, Төгсбаяр, Б.Энх-Амгалан, Шинэхүчит, Эрхэс, Уянга, Буянзаяа, ах эгч нараа залган гарч ирж байгаа улсын болон хотын аваргын мөнгө хүрэл медальт сурагч С.Дөлгөөн, М.Тэмүүлэн, Гүнбилэг, О.Түшиг, Номин-Эрдэнэ, МС.Тэмүүлэн, Сугаррагчаа Тэнүүн, Ойдов, Хулан, Мөнгөлжин, Санчир, Одонгоо Номин, Мэргэн, Нямгэрэл гэх мэтчилэн олон сурагчдаараа манай хамт олон багш сурган хүмүүжүүлэгчид бид бүхэн бахархаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх