Scroll Top
%d0%b8%d0%bb%d1%82%d0%b3%d1%8d%d1%85-%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3-%d0%bc%d1%8d%d1%82%d0%b3%d1%8d%d0%bb%d1%86%d1%8d%d1%8d%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%85%d0%be%d1%82%d1%8b%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Илтгэх урлаг, мэтгэлцээний хотын аварга шалгаруулах тэмцээний амжилтаас:

ИЛТГЭХ УРЛАГ, МЭТГЭЛЦЭЭНИЙ ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТААС:

            Математик гадаад хэл мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай “ОЮУНЛАГ” бүрэн дунд сургуулийн 9а ангийн сурагч М.Чинсанаа “Манлайллын боловсролын Үндэсний төв”, Илтгэгч мэтгэлцэгчдийн манлайлал клубээс зохион байгуулсан Хотын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнд амжилттай оролцож “ШИЛДЭГ” илтгэгч боллоо. Амжилт хүсье.

 Мөн мэтгэлцээний клубийн мэтгэлцэгч Т. Номулин, Ө. Уянга нар Манлайллын Боловсролын Үндэсний төв, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Мэтгэлцэгчдийн Манлайлал Нэгдэл, Эйдос Нэгдэл хамтран зохион байгуулсан Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын сурагчдын дундах УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА шалгаруулах парламентийн мэтгэлцээний нээлттэй тэмцээнд амжилттай оролцож МӨНГӨН МЕДАЛЬавлаа. 

/Энэ хичээлийн жилд дараах “ОБСТ” төслийн хүрээнд ИЛТГЭХ УРЛАГ, МЭТГЭЛЦЭЭНИЙ сургуулийн аварга шалгаруулах тэмцээн боллоо./

            Оюунлаг сургууль нь 2013 оноос эхлэн “СУРАГЧ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ ” буюу илтгэх урлаг, мэтгэлцээний чиглэлийн сургалт явагдаж эхэлсэн билээ. Энэхүү сургалтаар сурагчид манлайлагч хэрхэн болох, зорилгоо тодорхойлох чадвар, цагаа үр дүнтэй төлөвлөх, биеэ зөв зохистой авч явах, үр дүнтэй харилцаа үүсгэх, багаар ажиллах зэрэг чадварууд эзэмших бөгөөд хамгийн чухал нь бусдад өөрийн санал бодлоо чөлөөтэй, зөв  илэрхийлэхэд суралцах нь чухал юм. Тиймээс тус сургуулийн аварга шалгаруулах Уран илтгэл, Мэтгэлцээний тэмцээн 2014 оны 03 сарын 11 нд амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Оюунлаг сургуулийн 8-11 р ангийн 30 орчим сурагчид оролцож  шилдгүүдээ шалгарууллаа.

Уран илтгэлийн тэмцээний:

  Тэргүүн байранд 11 б ангийн сурагч    Б. Амартүвшин                                 

  Дэд байранд 8 а  ангийн сурагч Г. Мөнхтүшиг

  Гутгаар байранд  9 б  ангийн сурагч Ч. Бэхбат       

Шагналт байранд 10 б ангийн сурагч О.Тамир 

  Мэтгэлцээний тэмцээний:

  Тэргүүн байранд /LIBIT/ багийн мэтгэлцэгч 9 б ангийн сурагч Т. Номулин, Ө. Уянга

  Дэд байранд /Ирмүүн/ багийн мэтгэлцэгч 9 а ангийн сурагч Б. Анударь, Ж. Хулан

Гутгаар байранд /2 Амараа/ багийн мэтгэлцэгч 11 б ангийн сурагч Б. Амартүвшин, Б. Амарболд

Шагналт байранд /Манлайлагч/ багийн мэтгэлцэгч 9 б ангийн сурагч Ч. Бэхбат, Н. Чингүн нар шалгарсан.

Мөн уран илтгэлийн тэмцээний ШИЛДЭГ 10 илтгэгчийн нэгээр

  8 б ангийн сурагч Ц. Энхзул

  8 б ангийн сурагч Э. Энх-эрдэнэ

 10 а ангийн сурагч Э. Бат-эрдэнэ

  8 а ангийн сурагч Э. Энхжин

  9 а ангийн сурагч М. Чинсанаа нар шалгарлаа.

Сэтгэгдэл үлдээх