2013-2014 оны хичээлийн жилд сурагчдын авъяас сонирхлыг нээн илрүүлэх, тэдний логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, шатрын спортод дур сонирхолтой болгох, хөгжүүлэх зорилготойгоор манай сургуулийн шатрын дугуйлан хичээллэдэг юм. Энэхүү дугуйлангийн сургалтын хүрээнд тус сургууль дээр шатрын спортыг таниулах аян, шатрын ач холбогдлыг тусгасан самбар, шатрын спортоор амжилт гаргаж байгаа сурагчдыг алдаршуулах хуудас, шатрын дугуйлангийн сургалт, сэтгэн бодох шатрын бодлогуудыг хэн сайн бодох вэ? гэх мэт тэмцээнүүдийг зохион явууллаа.
Үүний сацуугаар манай шатарчид улс дүүргийн болон ОУ-ын хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцлоо.
20 – дох удаагаа зохион байгуулагдаж байгаа ОХУ-ын “БАЙГАЛЬСКИЕ ЗОРИ 2013” олон улсын нээлттэй шатрын тэмцээнд
“ОЮУНЛАГ ШАТАРЧИН – 2014” сургуулийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнээр сурагчдын авъяас сонирхлыг нээн илрүүлэх, тэдний логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, шатрын спортод дур сонирхолтой болгох, хөгжүүлэх зорилготойгоор шатрын спортыг танилцуулах долоо хоног болж өндөрлөлөө. Энэхүү долоо хоногийн аяны хүрээнд тус сургууль дээр шатрын ач холбогдлыг тусгасан самбар, шатрын спортоор амжилт гаргаж байгаа сурагчдыг алдаршуулах хуудас, шатрын дугуйлангийн сургалт, сэтгэн бодох шатрын бодлогуудыг хэн сайн бодох вэ? гэх мэт тэмцээнүүдийг зохион явууллаа.
Мөн тус сургуулийн шатрын шигшээ багийг бүрдүүлэн, тэднийг тогтмол бэлтгэлтэй байлган улс, хот, дүүргийн чанартай уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцуулах зорилгоор сургуулийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 2014оны 03сарын 03-08 өдрүүдэд амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа.
Уг тэмцээн нь 1-3 анги, 4-7 анги, 8-11 анги гэсэн гурван ангиллаар зохиогдож явагдсан бөгөөд сургуулийн шатрын шигшээ багийг бүрдүүлсэн юм.
Тэмцээнээс тодорсон шилдгүүд
1-3 анги Эрэгтэй:
Эмэгтэй:
4-7 анги Эрэгтэй:
Эмэгтэй:
8 – 11 анги Эрэгтэй:
Эмэгтэй:
Дээрх шалгарсан сурагчид сургуулийн шигшээ багийн гишүүн болж сургуулиа төлөөлөн шатрын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа талархаж сурлагын өндөр амжилт хүсье.