Scroll Top
%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d0%b0%d0%b3%d0%b0%d0%b0-%d1%85%d1%8d%d1%80%d1%85%d1%8d%d0%bd-%d1%83%d1%85%d0%b0%d0%b0%d0%bb%d0%b0%d0%b3-%d0%b1%d0%be%d0%bb%d0%b3%d0%be%d1%85-%d0%b2%d1%8d
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ХАРИЛЦААГАА ХЭРХЭН УХААЛАГ БОЛГОХ ВЭ? УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА

Энэ хичээлийн жилээс “Оюунлаг” сургуулийн IX-XI ангийн сурагчид генетик тестийн мэргэжил сонголтын сорил судалгаа, ярилцлага өгсөн билээ. “Student research” төслийн хүрээнд Манлайллын Боловсролын Үндэсний Төвтэй хамтран сурагчдад чиглэсэн “Хөгжлийн цуврал” лекц, уулзалт, ярилцлага, зөвлөмж, сургалт, хэлэлцүүлэг гэсэн цогц арга хэмжээг эхлүүлж байгаа юм.

2019 оны 11-р сарын 29-ний өдөр Манлайллын Боловсролын Үндэсний Төвийн захирал, докторант Б.Батням X-XI ангийн сурагчдад “Ухаалаг харилцаа” сэдвээр лекц, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Лекцийн хүрээнд “Харилцаагаа ухаалаг удирдахын үндэс нь бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах, мөн бусдыг зөвөөр ойлгох хүсэл тэмүүллээс эхэлдэг. Зөвөөр ойлгуулахын тулд илэрхийлэх чадвараа хөгжүүлэх, илэрхийлэх агуулгатайгаа сайн ажиллах учиртай. Харилцаж байгаа хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх, тэр хүнийхээ нөхцөл байдлыг харгалзах нь, цахим харилцаа болон амьд харилцааны онцлог…” зэрэг ерөнхий агуулгыг задлан тайлбарлаж сурагчдын хөгжил төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулав.

Сурагчид өөрийн үзэл бодлоо хэрхэн зөв илэрхийлэх, нээлттэй, өөртөө итгэлтэй болох, зөв шийдвэр гаргахад суралцах, бусадтай зөв харилцаа тогтоох, сэтгэл хөдлөлөө зөв зохицуулах гээд олон шинэ мэдлэг, мэдээлэл сонсож, багштайгаа болон үе тэнгийн найзуултайгаа санал бодлоо чөлөөтэй солилцож, бие биедээ халуун дулаанаар урмын үг хэлж байлаа. Ийнхүү дараагийн цуврал уулзалт, лекц, хэлэлцүүлгийг хүүхдүүд маань ямар сэдвээр бидэнд мэдлэг ойлголтыг хүргэх бол гэсэн их хүлээлттэй сайхан уулзалт ярилцлага боллоо.

Хөгжлөөр жигүүрлэж, тасралтгүй суралцъя.

Сэтгэгдэл үлдээх