Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Эцэг эхчүүдэд илгээх захидал

“ЭЕЛДЭГ ЗӨВ ХАРИЛЦАА” аян                         

 

Оюунлаг сургууль

Эцэг эхчүүдэд илгээх захидал

Хүндэт эцэг эхчүүдээ сайн байцгаана уу?

Оюунлаг дунд сургуулиас сүүлийн 3-н жилийн хугацаанд багш, сурагч, эцэг эхчүүдийнхээ дунд “Эелдэг зөв боловсон харилцаа аян”-ыг хичээлийн жилийн туршид өрнүүлэн ажиллаж байна.

Энэхүү уламжлалт аяны үр дүнд сургуулийн орчинд сайхан сэтгэлийн найрсаг харьцаа бүрдсэн багш сурагчдын ялдам зөөлөн ааш, талархал мэндчилгээг та бүхэн ажиглах болно. Ийм сайхан ажлыг улам төгөлдөржүүлж “Оюунлагийн бренд” болгоцгооё.

                Дандаа инээмсэглэж явдаг хүмүүсийг бид хүндэлдэг.

                Дараа дахин тааралдахад сайн байна уу гэж мэндэлмээр санаддаг

                Зөрж өнгөрөх бүрийдээ инээмсэглэдэг танихгүй тэднийг

                Зүрх сэтгэлийн угаас баярлаж талархдаг юм 

                Хүмүүстэй харьцах үйлдэл болгондоо чин сэтгэлээсээ ханд. гэр бүл, найз нөхөд, нийгэмд өөрийгөө зориулж аль болохоор сайн хүү, охин, найз, хөрш байхын төлөө зүтгэ. Хэн нэгэнд аливаа зүйлийг зориулж хийхдээ, эсвэл яамд хэн нэгэн юм зориулж хийвэл та талархал, сэтгэл хөдлөлөө нээлттэй ил тодоор илэрхийл.

Эелдэг зан эргэн тойронд буцалж байхад та ааш зан сайтай байх хэрэгтэй. Боловсон харьцаа зөөлөн эелдэг за, хүндлэл амьдралд маш их хэрэгтэй. Таны болон бусдын, үр хүүхдийн ийм харьцаа нь бусдад нөлөөлж тэр нь нийгэмд түгдэг. Иймээс энэ мөчөөс эхлэн бусдад талархаж сураагүй, баргар царайтай ууртай нэгэнд ч тэвчээртэй уян зөөлөн ханд. Эдгээр зан чанарууд байгаа газар баяр баясгалан, өгөөмөр сэтгэлийн найрсаг харьцаа оршин тогтнодог юм шүү.

 

        Хүн бүр л үр хүүхдээ эелдэг зөөлөн найрсаг харьцаатай нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, үргэлжийн баяр баясгалангаар гэрэлтэж яваасай, хүн бүхний хайрыг татсан аз жаргалтай нэгэн байгаасаа гэж хүсдэг шүү дээ.

 Ийм сайхан гэгээлэг”хүслийг” бодож мөрөөдсөнөөр бус, ганц нэгэн удаагийн шахалт шаардлагаар биш сэтгэлд нь нийцэх сургамж үгсээр, буруу зөвийг дэнслэх ухаарлаар, үлгэр жишээ зөв дадал суулгах үйлдлээр, сайн сайхныг агуулсан урмын цагаан үгсээр хөглөх тутам хүүхдийн тань ухамсарт үйлдэлд ховсдох адилаар нөлөөлөх болно. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн ардын сайхан үг байдаг шүү дээ. Эцэг эхчүүд бид алдрай бяцхан үрсээ аз жаргалтай байхад суралцахад нь хамгийн дотны туслагч нь болох боломжтой. Учир нь хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Хүүхэд ээжийн хайр, аавынхаа итгэлийг өөрийгөө хөгжүүлэх, эргэн тойрныхонтойгоо харьцах үедээ харуулж байдаг. Хайр, итгэлийг хангалттай амссан хүүхэд амжилттай, аз жаргалтай, хайраар дүүрэн өөртөө болон бусад хүмүүст хүлээцтэй ханддаг, өөртөө итгэх итгэл нь хөгжсөн нэгэн болж өсдөг. Судалгаагаар аз жаргалтай насанд хүрэгчид бол багаасаа аятай мэдрэмжүүдийг авч олон сайхан, тааламжтай үйл явдлын нөлөөлөл дор өсч байжсон байдаг байна. Үүнд материаллаг орчин нөхцөл гэхээсээ илүү сэтгэл санааны тааламжтай мөчүүд илүү нөлөөлдөг байна. Ээжийн “миний охин …………..  гээд энхрийлсэн үнсэлт, аавын  “мундаг хүү шүү гэсэн магтаал, зоригжуулалт гэх мэт хайр энхрийллийг мэдрүүлж байвал зөв үлгэр дуурайлал болно.  Хүүхэд байхаасаа “баярлалаа”, “зүгээр”, “уучлаарай” гэх зэрэг хүндэтгэл, талархалын үгсийг чин сэтгэлээсээ өдөр тутамдаа хэлж хэвшснээр хүмүүсийн хоорондын харилцааг сайн сайхан болгон чимж тэднийг улам эелдэг боловсон болгодог төдийгүй үүний ачаар нэг хүн баярласан талархснаа илэрхийлж, нөгөө хүн чин сэтгэлийн энэхүү хөдөлгөөнийг ойлгон мэдэрдэг билээ. Тийм ч учраас хүндэтгэл, талархалын үгсийг хүмүүсийн харилцаанд өглөө бүр шүдээ угаадгийн нэгэн адил зүй ёсоор хэвшүүлснээр сэтгэлийн таашаал, баяр баяслыг мэдрэх болно.                              Үг мэдэрхүй хэмээх хоёр ойголт нь салшгүй уялдаатай. Үг мэдрэхүйг төрүүлнэ. Үүссэн мэдэрхүйг үгээр илэрхийлэх шаардлага бий болно. Эцсийн дүнд мэдэрхүйнээс үүссэн үгс нь бүхэлдээ гэр бүлийн болон харилцааны бусад хүрээнд харилцан хүндэтгэлийн өнгө аясыг бий болгоно. Чухамхүү эдгээр үгнээс л хүндэтгэл, эелдэг зан харьцаа хүмүүжил эхэлдэг.

Хүний амьдрал зүүний үзүүр дээр тогтсон будаа шиг чухал учраас энхрий үрстэйгээ ойр дотно харилцаатай байж тэднийхээ хүсэл сэтгэлийг хүндэтгэн дээдэлж зөв боловсон хүмүүжүүлж ирээдүйн сайхан амьдралд нь дэмжин тусалцгаая. Эцэг эхчүүд та бүхэн  эелдэг боловсон харьцааны талаар мэддэг бүхнээ үр хүүдэдээ сургаж,үлгэр дуурайл болж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

  

                               Хүүхэд орчноосоо сурдаг

Хэрэв хүүхэд үргэлж шүүмжлүүлдэг бол

    Бусдыг зэмлэх, буруутгахыг сурдаг

Хэрэв хүүхэд шоолуулж дорд үзэгддэг бол

    Гуниглах ичихийг сурдаг.

Хэрэв хүүхэд атаа жөтөөтэй орчинд сурсан бол

   Хэрүүл тэмцлийг сурдаг.

Хэрэв хүүхэд үргэлж ичих зовохыг мэдэрдэг бол

   Өөрийгөө буруутгахыг сурдаг

Хэрэв хүүхдийг хүлээцтэй хандлагаар хүмүүжүүлсэн бол

Тэвчээртэй болохыг сурдаг

   Хэрэв хүүхэд дэмжлэг урамшуулал авдаг бол

Өөртөө итгэх итгэлтэй болдог

Хэрэв хүүхэд магтуулж бусдад таалагддаг бол

   Сайшаалыг сурдаг

Хэрэв хүүхэд эрхийг нь хүндэтгэдэг орчинд өссөн бол

   Шударга байхыг сурдаг

Хэрэв хүүхэд зөвшөөрөл дэмжлэг авдаг бол

   Өөрийгөө хайрлахыг сурдаг

Хэрэв хүүхэд гэртээ итгэл дүүрэн амьдардаг бол

   Дэлхийд аз жаргалтай нэгэн болж байдаг

Товчоор бол бид ямар байна

   Хүүхдүүд тийм байхыг сурдаг.

Дороти нолт

 

    Өглөө эртлэн босож

    Өндөр тэнгэрийг харж бай

    Огторгуйн хурмаст уужмын хутагаа

    Оюун ухаанд чинь хайрлах болно.

Орой болгон нэгийг санаж

Одот ертөнцийг хүндэтгэн харж бай

Эрхэмсэг гариг үзэсгэлэнт сүлдээрээ

Үүрд таныг хайрлах болно.

    Алтан нарыг мандах тоолонд

    Алаг зүрхнээсээ доглон харж бай

    Эндэгдэлгүй дэжигхийн учир шалтгаанаар

    Эрдэнэт бөмбөмлөг хийх болно.

Ухаантай хүн та хаа ч явсан

Уулсын оргилыг хүндэтгэн харж бай

Буурал хангайн буян хишгээр та

Бат түвшин явах болно

    Учирсан бүхнийхээ нүүр царайг

    Уяхан даруухан инээмсэглэж харж бай

    Өнөр өтгөн урт удаа наслахын 

    Өлзий буян бүрдэх болно                                         

Байгалийн ухааны тэнхим

Сэтгэгдэл үлдээх