Оюунлаг сургуулийн “Сүлд модны наадам”

Айсуй цагийн алтан хором

 Анхны хуудсаа дэлгэн мишээж

 Өвлийн өвгөн цасан охидтой

 Үлгэрийн шинэ жил айлчилан ирлээ

        Өнөөдөр “Оюунлаг” сургуулийн хүүхэд багачууд Шинэ жилийн

        Сүлд модны наадмаа дуу хуураа уянгалуулсан, цоглог хөгжмийн

        аяндаа багт наадам тансаг сайхан бүжгээ бүжиглэж инээд хөөрөөр      

        цалгисан нэгэн сайхан баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.

        Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ

        Зүрхэндээ нар мандтал инээ

        Сэтгэлдээ ухаан тэлтэл инээ

        Сайхан инээд бүхнээрэй

         Ертөнцийг гийгүүлж байгаарай

 Энхрий бяцхан шавь нартаа ирж буй шинэ оны мэндийг  дэвшүүлье.

Цалгилан долгилож он солигдож

Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж

Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж

Одот тэнгэрийн зурваст 2015 он түглээ

Эрх сарны доор бүжиглэн цэнгэж

Эргэх цагийн хэлхээс болсон

Шинэ онтойгоо бид мэндэлнэ

Шинэхэн цасны хаялга дор

Бүжиг наадмаа хийцгээнэ

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан

Аз жаргалийн мөнгөн жимээр

Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн

Авъяаслаг багачуудаа “Оюунлаг”-ийн оны тэргүүний өргөмжлөл

болон БСШУЯ-ны Яамны сайдын талархлын бичгээр шагналаа.

Хүүхдүүд та бүхэн минь

сурсан мэдсэнээр баялаг

сэтгэл дүүрэн итгэлтэй яваарай

нүд дүүрэн инээмсэглэлтэй

зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе

Сайхан баярлаарай.

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.