Эрдмийн баяр

“Эрдмийн баяр-2014”

Хүн бүхний өхөөрдөм хайрыг татсан 1-р ангийнхаа сурагчдад “Эрдмийн баяр” шинэ жилийн сүлд модны наадмын баярын мэнд хүргэе. Хэдхэн сарын дотор эх хэлнийхээ авиа зүйтэй танилцаж үеэр зөв шударга, утга төгөлдөр уншиж , зөв сайхан цэгцтэй цэвэр бичиж, тоо бодлогын нэмэх хасах хэмжигдэхүүний анхан шатны ухаанд амжилттай сайн суралцсан гээд олон зүйлийг сурчээ. Сурсан мэдсэн бүхнээ аав ээж, ангийн багш нартаа цоглог хэмнэлтэй аялгуундаа дуу хуур, шүлэг найраглал, тансаг сайхан бүжгээ бүжиглэсэн гайхамшигтай сайхан тоглолтоо үзүүллээ.

Сурлага, соёлч боловсон харьцаа, урлаг спортынхоо амжилтаар  үе тэнгийхэндээ үлгэр дууриалал болж байгаа 1а ангийн сурагч А.Энгүүн, 1б ангийн Т.Содбилэг, 1в ангийн Г.Эрхэм нар БСШУЯ-ны сайдын талархлын бичгээр , 1а ангийн Н.Энххүслэн, С.Номунхатан, 1б ангийн А.Хувьтөгөлдөр, Б.Маргад, 1в ангийн М.Сувд, Ш.Шинэ-Эрдэнэ нар 2014 оны “Шилдэг сурагч” хүндэт өргөмжлөлөөр шагнагдав.

Хүүхдүүд та бүхэн минь сурсан мэдсэнээр баялаг

Сэтгэл дүүрэн итгэлтэй яваарай

Нүд дүүрэн инээмсэглэлтэй

Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе

Сайхан баярлаарай.

 

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.