Scroll Top
%d0%b4%d1%8d%d0%bb%d1%85%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%b2%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%88%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d1%80%d1%83%d1%83%d0%bb%d0%b0%d1%85-%d0%b1%d2%af%d0%b6%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

“ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БҮЖГИЙН ТЭМЦЭЭН”-Д НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ!

Манай сургуулийн 9в ангийн сурагч У.Мишээл нь бүжгийн спортоор тасралтгүй 7 жил хичээллэж, сургууль болон улсын нэрийг дэлхийд цуурайтуулж байгаа авьяаслаг сурагч. У.Мишээл маань нийслэлийн бүжгийн тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс нийт 60 гаруй медаль хүртсэн. 2018 оны “Дэлхийн аварга шалгаруулах латин формешн тэмцээн”-д амжилттай оролцож, 7-р байр эзэлсэн бахдам сайхан амжилтыг үзүүлсэн юм. 2019-12-07-ны өдөр Герман улсад зохион байгуулагдах “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа маш эрчимтэй бэлдэж байна. Энэ онд гаргасан амжилтуудыг дурдвал:
•Англи улсад зохиогдсон BlackPool festival-д Формешн төрлөөр: “Тусгай байр”
•Улсын аварга шалгаруулах тэмцээнд залуучуудын болон насанд хүрэгчдийн ангилалд хосын төрлөөр “Тэргүүн байр”
• Улсын аварга шалгаруулах тэмцээнд: “Гутгаар байр”
• Улсын чанартай тэмцээнээс өсвөр насны ангилалд алтан медаль 3, мөнгөн медаль 2

Удахгүй болох “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д нь өрнүүн их амжилт хүсье ээ.

Сэтгэгдэл үлдээх

Privacy Preferences
When you visit our website, it may store information through your browser from specific services, usually in form of cookies. Here you can change your privacy preferences. Please note that blocking some types of cookies may impact your experience on our website and the services we offer.