Scroll Top
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн-2014

Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн-2014

Математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2014 оны 11 сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг “Нийгмийн ухааны тэнхим”-ийн хамт олон сурагчдад сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол төрүүлэх, сурагчдын бие бялдарын хөгжлийг дэмжих зорилгоор зохион байгуулсан юм. Тэмцээн 2014.11.26-нд VI-VIII анги, 2014.11.27-нд IX-XI анги гэсэн төрлөөр зохиогдож, шилдгүүдээ өргөмжлөл, медаль, шилжин явах цомоор шагнав.

VI-VIII ангийн сурагчдын эрэгтэй төрөлд 

1 байр: Элбэгдорж ахлагчтай 8б анги;

2 байр: Бэрх ахлагчтай 8а анги;

3 байр: Ивээл ахлагчтай 6в ангийн баг тамирчид шалгарав.

VI-VIII ангийн сурагчдын эмэгтэй төрөлд 

1 байр: Хулан ахлагчтай 6в анги;

2 байр: Энхнаран ахлагчтай 8б анги;

3 байр: Янжин ахлагчтай 8а ангийн баг тамирчид шалгарав.

Тус төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор 8б ангийн сурагч Элбэгдорж, шилдэг эмэгтэй тоглогчоор 6в ангийн сурагч Чинхүсэл нар шалгарсан юм.

Нямбаяр багштай 8б ангийн баг хамт олон шилжин явах цомыг гардан авав.

IX-XI ангийн сурагчдын эрэгтэй төрөлд 

1 байр: Түвшинсайхан ахлагчтай 11б анги;

2 байр: Дөлгөөн ахлагчтай 9б анги;

3 байр: Билгүүн ахлагчтай 10б ангийн баг тамирчид шалгарав.

IX-XI ангийн сурагчдын эмэгтэй төрөлд 

1 байр: Хүслэн ахлагчтай 11а анги;

2 байр: Бат-энх ахлагчтай 10а анги;

3 байр: Уянга ахлагчтай 11б ангийн баг тамирчид шалгарав.

Тус төрөлд шилдэг эрэгтэй тоглогчоор 11б ангийн сурагч Түвшинсайхан, шилдэг эмэгтэй тоглогчоор 11а ангийн сурагч Хүслэнцэцэг нар шалгарсан юм.

Б.Батням багштай 11б ангийн баг хамт олон шилжин явах цомыг гардан авав.

Оюунлаг сургуулийнхаа спортлог сурагчдадаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Биеийн тамир мандтугай…

Сэтгэгдэл үлдээх