Scroll Top
%d1%85%d0%b0%d0%b2%d0%b0%d0%b9%d0%bd-%d0%b8%d1%85-%d1%81%d1%83%d1%80%d0%b3%d1%83%d1%83%d0%bb%d1%8c-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d0%b1%d1%80%d0%b8%d1%85%d0%b0%d0%bc-%d1%8f%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Хамгийн их сэтгэгдэлтэй мэдээ

ХАВАЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН БРИХАМ ЯНГИЙН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛЛОО

 ХАВАЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН БРИХАМ ЯНГИЙН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХАМТЫН  АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛЛОО

“Бид таны хүүхдийг дэлхийн боловсролд хөтөлнө” энэ бидний эрхэм зорилго. Иймээс ч англи хэлний сургалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Брихам Янгийн Их сургууль ,Хавайн Их сургуультай хамтарсан  “Англи хэл-Америк багш” хөтөлбөрийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

    Энэ удаагийн айлчлал нь хоёр тал хамтын ажиллагааны чиглэлээр  санал бодлоо солилцож төслийн цаашдын нарийвчилсан асуудлуудаа тодруулан хэлэлцсэн үр өгөөжтэй сайхан ажил болж өндөрлөлөө.

       Өнөөдөр энэхүү нэр хүндтэй Их  сургуулиудаас  профессор Neil J Anderson, Evans , Michael Paul, Susan Gong, Steven Toronto , Annie Wong, Tom Crockett ,Alan Mayes нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй баг  ирж сургуулийн маань сургалт хүмүүжлийн ажил үйлстэй танилцаж,сургалт семинаруудыг зохион байгуулж арга зүйн үнэтэй зөвлөмж хичээлүүдийг зохион явууллаа.

  Дэлхийн шилдэг 100 их дээд сургуулиудын тоонд зүй ёсоор ордог Хавайн Их сургууль, Брихам Янгийн Их сургуулиудтай  хамтран ажиллах ажлын хүрээнд  жилдээ 5-9 багш ,Нигери улсын иргэн 2 багш ирж манай англи хэлний  ярианы болон TOEFL-ын шалгалтанд бэлтгэх сургалтуудыг  англи хэлний Монгол багш нартай хамтран удирдан явуулж байна.

     АНУ-ын англи хэлний ярианы дадлага , эссэ бичлэгийн багш Malin Everet Scott , Peacock Micheal , Okamoto Cameron Kainda , Garcia Aoron Gobriel . Colеman Jared Max , Lambert Nathan Marc , Rand Casey Alex Ander , Rewold Caleb Lee , Thompson Tuler Chad  Негер улсаас ирсэн англи хэлний яриа,ТOЕФФЛ-ын багш Adeoye Damilola Deborah , Olaoye Samuel Akinlably  БНХАУ-аас ирсэн хятад хэлний багш   Zheng Wen Yan , Mu Ying , Ma Shu Liang нар маань ч ажилдаа сэтгэлээ өгсөн хүүхдүүдийн сурч боловсроход хичээн зүтгэж байна.

      Энэ үеэр Оюунлагийн сурагчид англи хэлээр өөрийн сургуулийнхаа зорилго, сургалт хүмүүжлийн ажлын явц, англихэлний хичээл сургалтын талаарх тайлбар, өөрсдийн санал бодол,ирээдүйнхээ талаар чөлөөтэй ярьж  байгааг харсан хэн боловч тэдний өмнөөс баярлаж бахархахын сэтгэл юуны өмнө төрж байлаа. Их сургуулийн профессорууд хүртэл ярианы дууудлага  ярианы чадвар хэрхэн хөгжсөнийг хараад Монгол хүүхдүүд төрөлхийн өндөр авьяас чадвартайг гайхаж тэдэнд баяр хүргэж байв.

     Англи хэлийг суралцахад нь Оюунлагийн хүүхдүүдэд Америк багш нараар дэмжлэг үзүүлье, цаашдын  суралцах боломжийг нээхэд   халуун дулаан сэтгэлээр тусалж дэмжихийг чиг зорилгоо болгосон Брихам Янгийн Их сургууль болон Хавайн Их Сургуулийн удирдлагууд болон эрдэмтэн багш нарт баярлалаа.

       Та бүхний  нөхөрсөг ,тусархаг ,боловсролын дэмжлэг туслалцаа бүхэнд талархья.

Сэтгэгдэл үлдээх